Монголын шатрын холбоо “Тэнгэрийн Түүх медиа” групптэй хамтран “Шатрын хүрээлэн” төслийг хамтран хэрэгжүүлэх гэж байгаагаа зарлалаа. “Тэнгэрийн Түүх медиа” ХХК-ийн захирал Ж.Батбаяр, МШХ-ны ерөнхийлөгч Э.Гурванбаатар, МШХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Наранбаатар, “Шатрын хүрээлэн” төслийн продюсер Р.Хонгорзул нар уг төслийг танилцуулав
Тэдний мэдээлснээр, “Шатрын хүрээлэн” төсөл нь зөвхөн Монгол Улсад төдийгүй олон улсад нэвтрэн хэрэгжих шинэ ТВ хөтөлбөр болох юм байна. Хөл бөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай гэхчилэн орон зайн алинд ч хувиран тоглож болох томсгосон хэлбэртэй шатраар өрсөлдөнө гэсэн юм.
Мөн "Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Монгол Улсад тавдугаар сард айлчлах бөгөөд “Шатрын хүрээлэн” төсөлтэй хамтын ажиллагааг эхлүүлэх болно. Ингэснээр дэлхийн арван улсад эхний ээлжинд уг төслийг нэвтрүүлж, Монголоос анхны ТВ контент гадаад улсад нэвтрэх болно” гэдгийг мэдээллээ.
| “Шатрын хүрээлэн” төслийг хэрэгжүүлнэ |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |