АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн ертөнц дэх хамгийн хүчирхэг лиг болох NBA( National Basketball Association)-д Монголын анхны сагсан бөмбөгчин тоглох цаг мөч ойртсоор байна. АНУ-ын оюутны лиг ( NCAA)-ийн нэгдүгээр дивизион буюу дээд ангилалд монгол хүний мөрийг анх гаргасан, "Дэйтон флайерс" багийн тоглогч Шаравжамцын "Майк" Энхийн-Од энэ жилийн “NBA draft” буюу шинэ тоглогчдын сонгон шалгаруулалтад нэр нь оржээ.
Энэ талаар АНУ-ыэ спортын томоохон суваг “ESPN”-ийн эх сурвалжаас ( сэтгүүлч Jonathan Givony анх мэдээлсэн) олон мэдээллийн хэрэгслээр шуугиад эхэллээ. Ш.Энхийн-Од өнгөрсөн хавар АНУ-ын ахлах сургуулийг 2022 оны төгсөлтийн дэлхийн шигшээд багтан АНУ-ын үе тэнгийнхнийхээ шигшээ багтай хийсэн тоглолтод оролцож, намраас нь Дэйтон их сургуулийн багийн хамгаалагч болж,улирлын турш амжилттай тоглон "Атлантик-10" конференцийн шинэ тоглогчдын бэлгэдлийн шигшээд нэрлэгдсэн юм.
Ш.Энхийн-Одод “NCAA”-ийн шилжилт, наймааны цонхоор өөр их сургуулийн багт орох боломж байсан ч мэргэжлийн замналаа эхлүүлэхийг илүүд үзсэн бололтой хэмээн дээрх хэвлэлүүдэд бичсэн байна. “NBA Draft 2023” нь зургаадугаар сарын 22-нд Нью Йоркийн Брүүклинд явагдах юм байна.
| Ш.Энхийн-Од “NBA”-д тоглох анхны монгол сагсан бөмбөгч болж магадгүй |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |