Шайбтай хоккейн IV дивизионы дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын Улаанбаатар хотод үргэлжилж байна. Монголын шигшээ баг өчигдөр “Степп арена”-даа хоёр дахь тоглолтоо Филиппинтэй хийлээ. Эхний тоглолтод манай баг Кувейтийг 8:0-ээр буулган авсан бол Филиппин Индонезийг 14:0-ээр бут ниргэсэн юм.
Урьдчилсан финал гэж хэлж болох өчигдөр болсон тоглолт "Степ арена"-д цугласан үзэгч, хөгжөөн дэмжигчдийн өндөлзүүлж Филиппиний хүчтэй баг манайхыг нэмэлт цагт 7:6-аар хожлоо. Монголын шигшээ багаас М.Чинзолбоо, Э.Энх-Амгалан, Н.Мишигсүрэн, И.Гэрэлт, Э.Мөнхзаяа, Д.Лхагвадорж нар гоол оруулав.
Харин нэгдүгээр үед Филиппиний баг 3:0-ээр давамгайлсан бол II үед манай залуус гурван шайб хийж тоог тэнцүүлсэн. Шийдвэрлэх III үед багууд тус бүр гурван гоол оруулж үндсэн цагт 6:6-аар тэнцсэн. Ингээд нэмэлт цагт ялагч шийдэгдэхэд эсрэг багийн тоглогч манай хаалгыг мялаалснаар харамсалтай хожигдов. Ингэснээр Монголын шигшээ баг өнөөдөр 18:00 цагт сүүлийн тоглолтоо Индонезийн эсрэг хийхээр боллоо.
| Манай хоккейчид Филиппиний багт 7:6-аар хожигдлоо |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |