МҮОХ-ны гишүүдийн ээлжит хурал “Корпорейт” зочид буудлын их танхимд боллоо. Хуралд 180 гишүүн ирэх ёстойгоос 108 нь хүрэлцэн ирж, 60 xувийн ирцтэйгээр эхэлсэн байна. МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг хурлыг нээж хэлсэн үгэндээ 2023 онд монголын тамирчдыг олон тэмцээн, олон том наадмууд хүлээж байгааг дурдаад, эдгээр тэмцээнд амжилт гаргахад МҮОХ-ны нийт гишүүдийн үүрэг оролцоо чухал болохыг онцлов.
Хурлын эхэнд гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар крикет болон люж чарганы холбоог МҮОХ-ны гишүүн байгууллагаар элсүүлэхийг дэмжлээ. МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган өнгөрсөн нэг жилийн үйл ажиллагааны тайланг танилцуулсан бол тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар төлөвлөгөө, төсвийг хэлэлцүүлж батлууллаа. Мөн хурлын үеэр МҮОХ-ны Хянан шалгах зөвлөл мэдээлэл хийснээс гадна нийт гишүүдийн олонхын саналаар МҮОХ-ны дүрмийн зарим зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт орууллаа.
| МҮОХ-ны гишүүдийн хурал боллоо |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |