Казахстан Улсын Шымкент хотод зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах морьт харвааны тэмцээнд “Хан-Монгол” морьтны холбооны тамирчин Ц.Тэмүүжин, Б.Отгон-Өлзий нар эх орноо төлөөлөн амжилттай оролцож байна.
Тамирчин Б.Отгон-Өлзий табла буюу турк байны төрөлд тэргүүн байр эзэлж, алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр “Энэ тэмцээний хамгийн хурдан морийг сонгон авч харвасан байна. Тэрбээр 99 метр замыг зургаан секундэд туулан байг онож түрүүлжээ.
Монголын тамирчид шилдгийн шилдэг буюу нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байранд орж, медалийн оосроос атгаад алджээ. Морьт харвааны төрөлд түрүүлснээр морин дээрээс давхил дунд харваж бай онох бол монголчуудын эртний уламжлалт үйл гэдгийг нотлон харуулж чаджээ.
| Морьт харвааны Азийн аваргаас алтан медаль хүртжээ |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |