–Snowoard-ийн УАШТ-д амжилттай оролцсонд баяр хүргэе. Улсын аваргын өмнө Монголын хүүхдийн спортын VII их наадмаас хос алтан медаль хүртсэн байх аа?
-Баярлалаа. Тийм ээ. Эрдэнэт хотод болсон Хүүхдийн спортын VII их наадамд пралел слалом, фрийстайл гэсэн хоёр төрөлд оролцож, хос алтан медаль хүртсэн.

-Сая насанд хүрэгчдийн УАШТ-д оров уу, Өсвөр үеийн УАШТ байсан юм уу. Ямар төрлүүдэд оролцож хэдэн медаль хүртэв?
-Сая болж өнгөрсөн улсын аварга шалгаруулах тэмцээн пралел слалом, кросс, фрийстайл гэсэн гурван төрөлд 7-13 насны ангилалд оролцож хоёр алт, нэг мөнгөн медаль авсан байгаа.
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй. Одоо хэдэн настай, хэддүгээр ангийн сурагч вэ. Спортын ямар зэрэгтэй тамирчин бэ?
-Намайг Мөнхчулууны Есүй гэдэг. Одоо 12 настай. “Оюуны тулга” сургуулийн долдугаар ангийн сурагч.

–Аав, ээж нь спортоор хичээллэдэг, тамирчин хүмүүс үү?
-Аав, ээж хоёр спортын төрлөөр огт хичээллэдэггүй хүмүүс байгаа. Спортоос өөр мэргэжилтэй хүмүүс бий.
-Snowoard-ийн спортоор хичээллээд хэдэн жил болж байгаа вэ?
- Сноубоардын спортоор дөрөв дэх улиралдаа хичээллэж байна.

-Яагаад ийм эрсдэл ихтэй, эр зориг, техник, ур чадвар шаардсан спортыг сонгох болов?
-Сноубоардын спортыг анх зүгээр л сонирхож очсон юм. Ямар спорт байдгийг нь сайн мэдэхгүй. Ямар ч төсөөлөлгүй л очиж байлаа. Харин одоо бол энэ спортдоо үнэхээр дур, сонирхолтой болсон. Монгол Улсаа дэлхийд төлөөлж чадах сайн тамирчин болно гэж бодож мөрөөддөг.
- Сноубоардын спортоос өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Ер нь би спортод дуртай. Сноубоардын спортоор хичээллэхээс өмнө сагсан бөмбөг, дугуйн спортыг сонирхдог байсан.
-Snowoard-ийн спорт Монгол Улсад хөгжөөд хэдэн жил болж байгаа юм бол. Ер нь энэ спортын тамирчид Монголд байдаг гэдгийг зарим хүмүүс бараг л мэдэхгүй байх. Бэлтгэл сургуулилалтаа хаана ямар клуб дээр, хэн багшийн удирдлага дор хийдэг вэ?
-Монгол Улсад 2007 онд анх сноубоардын холбоо байгуулагдсан гэдэг юм билээ. Үүнээс хойш одоо 16 жил болж өнгөрсөн байна. Сноубоардын спорт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа. Манай оронд шинээр хөгжиж байгаа энэ спортыг сонирхогчдын тоо өдрөөс өдөрт улам нэмэгдэж байна. Би "Дөмөг" ХХК-ийн тамирчин. “Эхлэл” клубийн Г.Зоригт багшийн удирдлагад хичээллэдэг. Ихэвчлэн “Скайресорт”-д бэлтгэлээ хийдэг.
-Монголд цастай байх өвлийн улирал бага, дулааны улиралд бэлтгэл сургуулилалтаа хаана, яаж хийдэг вэ?
-Зуны улиралд цасгүй байдаг болохоор дугуй унах, лонгбоард зэргээр хичээллэдэг. Бэлтгэлээ фитнест болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиж хийдэг.
-Snowoard-ийн спорт скэйттэй жаахан төстэй юу?
-Үгүй ээ. Энэ хоёр спорт тэс өөр төрлийн спортууд л даа.
-Snowoard-ийн спортоор хичээллэдэг тамирчид Монголд хэр олон байдаг вэ?
-Монгол Улсад сноубоардын спортоор хэдэн тамирчин хичээллэж байгааг сайн мэдэхгүй. Зөндөө л тамирчин тэмцээнд оролцоод байдаг. Саяны тэмцээнд оролцож байгаа хүмүүсийн тоо 100 гаруй гэж байсан. Тэмцээнд оролцоогүй зөндөө хүмүүс ч байгаа.
.jpg)
-Охидууд энэ спортыг сонгож хичээллэж байгаа нь их сонирхол татаж байна. Чиний сонирхлыг энэ спортын чухам юу нь татсан юм бол?
-Би багаасаа үсэрч харайх дуртай экстрем спортод дуртай хүүхэд байлаа. Сноубоардаар гулгахад хурд, салхи мэдрэх, айдсаа давж гарах гээд бүх зүйл нь надад гоё санагддаг л даа. Надтай адилхан энэ спортоор хичээллэж байгаа охид нэлээн байгаа. Харин би сүүлийн үед спорт авиралтаар хичээллэж үзнэ гэж бодож байгаа шүү.

| М.ЕСҮЙ: Монгол Улсаа дэлхийд төлөөлж чадах сайн тамирчин болно гэж бодож мөрөөддөг |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |