-Энэ 2023 оны насанд хүрэгчдийн УАШТ-д амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе. Улсын аваргын финалын тулааныг өөрийн хүссэн хэмжээнд хүртэл хийж чадав уу?
-Баярлалаа. Улсын аварга шалгаруулах тэмцээний финалын тулааныг 22 хүртэлх насны Ази тивийн аварга, дэлхийн цомын тэмцээний аварга найз Энхжаргалтайгаа хийсэн. Энэ тулаанд би шүүгчдийн 3:2-ын харьцаатай саналаар ялагдал хүлээсэн байгаа. Бид хэн хэнийхээ тулааны арга барилыг мэдэх болохоор бидний өрсөлдөөн эн тэнцүүхэн боллоо. Миний хувьд өөрийн хүссэн хэмжээндээ, өөрт байгаа ур чадвараа гарган тулалдаж чадсангүй.

-Өмнөх жил, 2022 оны УАШТ-ий финалд О.Есүгэнд шүүгчдийн саналаар бас л ялагдаж мөнгөн медаль хүртэж байсан байх аа?
-Харин тийм ээ. 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх тулаанд мөн л шүүгчдийн 3:2 гэсэн саналаар ялагдал хүлээж байлаа.
-Энэ жилийн УАШТ-ий бэлтгэл, сургуулилалт хэр таарав. Жин өгсөж тулаан хийсэн юм уу?
-Насанд хүрэгчдийн УАШТ-ээс хэд дэх медалиа хүртэв ээ?
-Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс энэ жил тав дахь медалиа хүртэж байна.

-Энэ жилийн УАШТ-ий онцлог юу байсан бэ?
-Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээн олимпын өмнөх жилийн улсын аварга гэдгээрээ илүү өрсөлдөөнтэй болсон. Үзэгчид ч их байлаа. Мөн энэ улсын аваргаас шинээр тамирчдыг сонгож, шигшээ багаа бүрдүүлнэ гэж байсан.
-Шинэ оны өмнө Герман Улсын Кёльн хотноо болсон боксын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний 54 кг-ын жинд түрүүлж, алтан медаль хүртэж “Шилдэг техниктэй тамирчин”-ий шагналыг хүртсэн гэв үү?
-Тийм ээ. Оны өмнө арваннэгдүгээр сард Герман Улсад зохиогдсон дэлхийн цомын тэмцээнд өөрийн үндсэн 54 кг-ын жиндээ амжилттай тулалдаж, хүсэл мөрөөдлийнхөө нэг хэсгийг биелүүлсэндээ баяртай байгаа.
-Дэлхийн цомд хэдэн тулаан хийв. М.Энхжаргал, Г.Бадмаараг та гурав дэлхийн цомын аварга болсон юм уу?
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу. Эрдэнэтийн “Хангарьд” спорт хорооноос тамирчин болох гараагаа эхлүүлсэн гэв үү?
-Миний хувьд анх Орхон аймгийн “Эрдэнэт бокс” клуб дээр спортын мастер Б. Пүрэв-Очир багшийн шавь болж боксын гараагаа эхлүүлж байлаа. 2018 онд боксын Үндэсний шигшээ багт орж, 2022 оноос хойш “Хангарьд” спорт хороогоор овоглон явж байна.
-Боксын ОУХМ Монхорын Намуун найз тань, боксын спорт руу өөрийг чинь оруулж өгсөн юм уу?
-М.Намуун бид хоёр арван жилийн нэг ангийн найзууд. Оюутан болоод ч хүртэл нэг ангид байлаа. Одоо ч хамт даа. Анх боксын багш маань манай сургууль дээр элсэлт аваад явж байхад М. Намуун эхэлж бүртгүүлээд очиж бэлтгэл хийсэн юм. Маргааш нь намайг хамт явъя гэж гуйсан. Тэгээд л хамтдаа боксын спорт руу орсон доо.

-Үнэхээр өөрийн тань сонирхсон спорт бокс мөн байв уу. Найз М.Намууныхаа ятгалгаар боксын спортыг сонгосон уу?
-Би айлын ганц охин болохоор зодоон нүдээнээс хол жижигхэн, турьхан охин байлаа. Харин найз М.Намууныг дагаж бэлтгэл хийгээд боксын энэ спортод гүн гүнзий орчихсон юм.
-Бэлтгэл, сургуулилалтаа аль клуб дээр хийж байгаа вэ Хэн багшийн шавь бэ Өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийдэг вэ?
-Бэлтгэл сургуулилалтаа Үндэсний шигшээ баг дээр хийдэг. Миний анхны багш гэвэл спортын мастер Б. Пүрэв-Очир байгаа юм. Өдөрт ерөнхийдөө 2-3 цагийн бэлтгэл хийж байгаа. Том тэмцээний өмнө бэлтгэл, цугларалтад гарч өдрийн 4-5 цаг бэлтгэл хийдэг.
-Олимп, дэлхийн аваргаас бусад тэмцээнээс медаль хүртэж үзлээ. Өөрийнхөө гаргасан амжилтуудаа танилцуулахгүй юу?
-Залуучуудын Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Насанд хүрэгчдийн Ази тивийн аваргын хүрэл медальтай. Дэлхийн цомын тэмцээний алт, хүрэл медальтай. Дэлхийн цомын “Шилдэг техниктэй эмэгтэй тамирчин”-ы шагналыг хүртэж байлаа. Олон улсын тэмцээнүүдийн алт, мөнгө, хүрэл медаль медальтай.
-Улсын аваргаас алтан медаль хүртэж чадсангүй. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө сорил хийх үү. ДАШТ-д 54 кг-ын жиндээ тулалдах боломж бий юу?
-Энэ жилийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоход яг нэг сарын хугацаа үлдсэн байна. Тийм учраас ямар нэгэн сорил тэмцээн байхгүй байх. Би 54 кг-ын жиндээ тулалдах бүрэн боломжтой байна. Харин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын нэрс одоогоор гараагүй байгаа.
-Ирэх жил Парисын олимп болно. Олимпын эрхийн ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа олимпын эрхийн хамгийн эхний тэмцээн ирэх есдүгээр сард зохиогдох Азийн наадам байгаа.

| Э. МИЧИДМАА: Найз Намууныгаа дагаж бэлтгэл хийгээд, боксын спортод дурласан |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |