ЖҮДО БӨХИЙН ОЛИМП, ДЭЛХИЙН ХОС МЕДАЛЬТАН Ц.ЦОГТБААТАР
Бидний онцлох эхний тамирчин бол Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга, олимпын хүрэл медаль, Ази тивийн аварга, Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны тамирчин Цэнд-Очирын Цогтбаатар. Тэрбээр "Токио-2020” олимпын наадмаас хүрэл медаль, насанд хүрэгчдийн жүдо бөхийн 2022 оны 73 клограммын жингийн дэлхийн аварга болсон амжилтаараа “Бөртэ чоно-2022” наадмын оны шилдгийн шилдэг тамирчинд нэр дэвших магадлалтай тамирчин юм.

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДЭЛХИЙН ХОС МЕДАЛЬТАН М.ЛХАГВАГЭРЭЛ
Түүний дараагаар “Бөртэ чоно-2022” наадамд нэр дэвших магадлалтай тамирчны нэг бол Монгол Улсын гавьяат тамирчин, Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл. Тэрбээр “Белград-2022” чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд мөнгөн медаль, "Токио 2020" олимпын тавдугаар байр, "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медаль хүртсэн амжилттай нэгэн юм.

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГЫН ХОС МЕДАЛЬТАН Д.ОТГОНЖАРГАЛ
Монгол Улсын гавьяат тамирчин, Үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин Долгоржавын Отгонжаргалын хувьд ч мөн “Бөртэ чоно-2022” наадамд нэр дэвших боломжтой тамирчин. Тэрбээр Белград-2022 чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий 48 кг-ын жинд мөнгө, Осло 2021 ДАШТ-ий хүрэл, дэлхийн цомын хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлж байсан билээ.

ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ДЭЛХИЙН АВАРГА, АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА М.АНХЦЭЦЭГ
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга, Үндэсний шигшээ баг, ”Алдар” спорт хорооны тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг мөн “Бөртэ чоно-2022” наадамд нэр дэвших магадлалтай тамирчин билээ. Тэрбээр Бахрейн Улсын Манама хотноо болсон хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд -87 кг жинд хүчээ сорин гурван алтан медалийн эзэн болж, Ази тивийн хошой аварга болсон юм. Мөн Монголын хүндийн өргөлтийн төдийгүй спортын түүхэнд "Алтан үсгээр" бичигдсэн олон амжилтын эзэн, дэлхийн аварга, ДАШТ-ий хошой мөнгө, хошой хүрэл медальт, "Токио 2020" олимпын наадмын дөрөвдүгээр байрын шагналт, оюутны болон залуучуудын дэлхийн аварга, Ази тивийн аварга, Азийн танхимын наадмын аварга "Алтан охин" хэмээн ард түмэндээ нэрлэгддэг билээ.

-БУУДЛАГЫН ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛЬТАН Ц.МӨНХЗУЛ-
Харин буудлагын төрлөөс Монгол Улсын гавьяат тамирчин, Үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хорооны тамирчин Цогбадрахын Мөнхзулыг нэрлэж байна. Тэрбээр Египет Улсын Каир хотод болсон буудлага спортын 2022 оны насанд хүрэгчдийн 53 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний холимог багийн төрөлд мөнгөн медаль, стандарт гар бууны 25 метрийн дасгалд алт медаль хүртсэн амжилттай юм.

| "БӨРТЭ ЧОНО-2022" НААДАМД НЭР ДЭВШИХ МАГАДЛАЛТАЙ ТАВАН ТАМИРЧИН |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |