-АЙМАГ АЙМГИЙН БӨХЧҮҮД НААДАМД ТҮРҮҮЛЭХИЙН ТУЛД БЭЛТГЭЛДЭЭ ГАРЧЭЭ-
Сүүлийн жилүүдэд үндэсний баяр наадмын түрүү, үзүүрийг Увс, Архангай аймгийн бөхчүүд ээлжлэн хүртэх болсныг бөх сонирхогчид мэдэх биз ээ. Тухайлбал, Архангай аймгаас Г.Өсөхбаяр, Санжаадамба нар төрөн гарсан бол Увс аймгаас Н.Батсуурь, О.Балжинням, П.Бүрэнтөгс, С.Мөнхбат нар улсын наадамд түрүүлсэн байдаг. Тус хоёр аймаг сүүлийн жилүүдэд наадмын түрүүг хуваан авч буй юм.
Улсын цолтой аварга, арслан, гарьд, заануудыг торох юмгүй өвдөг шоордуулж буй үзэгдэл сүүлийн үед заалны барилдаанууд гарах билээ. Юу юугүй л аварга, арслангууд маань тэнгэр хараад өнхрөөд өгдөг болжээ. Харин аймаг, сум, цэргийн цолтой бөхчүүд бие хаа өв тэгш хүч тэнхээтэй байгааг бөх сонирхогчид андахгүй биз. Жишээлбэл цагийг эзэлсэн аваргууд болох Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нар цолоо баталж чадахгүй, тэр дундаа түрүүлчхээд дараа жил нь улсын баяр наадамд тав давж чадахгүй бөхчүүдийн тухай нэлээд хатуу байр суурьтай байсан гэдэг. Үүний бас нэгэн жишээ бол, ааг, омог эр бяраа гайхуулж даян аварга цол хүртсэн Н.Батсуурь аваргын бяр дууссан уу, эсвэл хэрэглэдэг эм тарианых нь үйлчилгээ дууссан уу яасан юм бүү мэд. Хэл ам хийж, Бөхийн өргөөнд малгайгаа хүртэл орхин гарч байсан аварга маань "Бизкон аудит" ХХК 20 жилийн ойд зориулсан Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдааны хоёрын даваанд Говь-Алтай аймгийн харьяат сумын заан Э.Дашдэмбэрэлд өвдөг шороодсон. Гэвч сүүлийн хоёр барилдаанд дарааллан түрүүлээд байгаа билээ. Мөн Э.Дашдэмбэрэлд улсын арслан Р.Пүрэвдагва нэгийн даваад унасан. Энэ нь бөхөд хайртай монгол түмний минь хайрлаж хүндэлдэг арслан, аварга хоёр сумын заанд дараалан ташраараа унасан хэрэг болсон юм. Цаашлаад үндэсний баяр наадмын үзүүр, түрүүний бөхчүүдийн таамагт сүүлийн хэдэн жил багтаж ирсэн Улсын арслан Ц.Содномдорж Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаанд зодоглосон нь олны анхаарлыг татаад байсан ч хоёрын даваанд аймгийн заан Ц.Бямба-Отгонд унасан. Мөн тус барилдааны хоёрын даваанд аварга П.Бүрэнтөгс аймгийн заан Э.Мөнхжаргалд өвдөг шороодсон билээ. Монгол ард түмний хайртай аварга, арслангууд нэг, хоёрын даваанд юу юугүй унах болсон нь шинэ залуу үе гарч ирж буйг харуулж байгаа хэрэг биз. Монголын аварга Ч.Санжаадамба үндэсний баяр наадмаар тавын даваанд өвдөг шороодож байсан үе ч бий. Үнэхээр аварга, арслангуудын бяр тэнхээ нь дуусаад нураад ташраараа унчихдаг болов уу. Үнэхээр шинэ залуу бөхчүүд хүч түрэн орж ирж байна уу гэдгийг энэ жилийн наадмаар харах боломж бүрэлдээд байгаа юм. Учир нь улсын баяр наадмаар түрүүлж нутаг ус, аав, ээжийнхээ нэрийг өндөрт өргөх хүсэлтэй олон бөх бий. Тэр дундаа энэ жил 100, 101 жилийн ойн баяр давхцан тохиож буйгаараа онцлогтой. Тиймээс энэ жилийн үндэсний бөхийн түрүү магнайг аль аймгийн бөх хүртэж олон түмнийг цэнгүүлэхийг таамаглан хүргэж байна.

.jpg)



| ЭНЭ ЖИЛИЙН НААДМААР АРХАНГАЙ БӨХ ТҮРҮҮЛЭХ ҮҮ, УВСЫН БӨХ ТҮРҮҮЛЭХ ҮҮ? |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |