Нью-Йорк, Парис, Флоренц руу "нисэж", дэлхийн алдартай бүтээлүүдийг үзэж, нүдээр харах боломж тэр бүр олдохгүй л болов уу. Тэгвэл уншигч та бүхнийг байгаа газраас тань дэлхийн алдартай музей, үзэсгэлэн рүү хөтөлье.
"Google Arts & Culture" гэртээ сууж байхдаа л дэлхийн өнцөг булан бүрд орших 1200 гаруй музей, галерейд хүрэх боломжийг интернэт хэрэглэгчдэд санал болгож байна. Ердөө ганц товшоод л Британийн музей, Ван Гогийн музейгээр аялж, соёл урлаг, түүх, шинжлэх ухааны талаар мэдлэг олж авч болох юм.



Лондонгийн зүрхэнд байрлах уг музей нь зочдоо шүүхийн түүхээр аялуулж, эртний Розетта чулуу болон Египетийн муммитай танилцах боломжийг олгодог. МӨн та Британийн музей, "Google"-ийн соёлын хүрээлэн нарын хамтарсан Дэлхийн музейн интерактив вэбсайтаас маш ховор түүхэн олдворуудыг үзэх боломжтой.
https://britishmuseum.withgoogle.com/



"Google"-ийн "гудамж харах" функц нь зочдод гэрээсээ гаралгүйгээр Гуггенхаймын алдартай эргүүлгэн шатаар явах боломжийг олгожээ.



Америкийн алдарт Үндэсний урлагийн галерей нь хоёр төрлийн онлайн үзмэртэй. Эхнийх нь 1740-1895 оны америк загварын үзэсгэлэн бөгөөд колоничлолын болон хувьсгалын үеийн хувцасны олон дүрслэлийг багтаасан үзэсгэлэн юм. Харин хоёр дахь нь Голландын барокко зураач Йоханнес Вермеерийн бүтээлийн цуглуулгыг агуулжээ.
https://artsandculture.google.com/partner/national-gallery-of-art-washington-dc?hl=en



1848-1914 оны үеийн Францын алдарт зураачдын үй олон бүтээлийг агуулсан Орсей музей.
https://artsandculture.google.com/partner/musee-dorsay-paris?hl=en
.jpeg)

БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрлах Орчин үеийн болон шинэ үеийн урлагийн музей нь тус улсын хамгийн алдартай музейнүүдийн нэг юм.
https://artsandculture.google.com/partner/national-museum-of-modern-and-contemporary-art-korea?hl=en

Германы томоохон музейнүүдийн нэг болох Пергамонд Вавилоны Иштар хаалгаж, Пергамоны тахилын ширээ зэрэг дэлхийн түүхэн дэх ховор олдворууд хадгалагддаг.
https://artsandculture.google.com/partner/pergamonmuseum-staatliche-museen-zu-berlin?hl=en


Вермеер болон Рембрандт зэрэг Голландын алтан үеийн шилдэг бүтээлүүдээр виртуал музейн танхимуудаа чимэглэжээ.
.jpg)
Нидерланд Улсын нийслэл Амстердам хотод Голландын нэрт зураач Ван Гогийн музей байдаг. Харин цар тахал, хөл хорионы үеэр тус музейгээс зураач Ван Гогт хамаарах бүх бүтээлийг онлайн хэлбэрт шилжүүлсэн юм.
https://artsandculture.google.com/partner/van-gogh-museum?hl=en

Калифорнийн алдарт урлагийн музейгээс VIII зууны үеийн Европын урлагийн бүтээлүүдийг олж болно. Уран зураг, баримал, гар бичмэл, гэрэл зургийн асар том цуглуулгатай танилцахын тулд "Гудамж харах" аялалд оролцох нь ээ.

Uffizi галерейд Флоренцийн хамгийн алдартай гэр бүлүүдийн нэг болох Медичисийн урлагийн цуглуулга байдаг. Энэхүү барилгыг Жоржио Васари 1560 онд Косимо I де Медичид зориулан тусгайлан зохион бүтээжээ.
https://artsandculture.google.com/partner/uffizi-gallery?hl=en

Музей де Арте де Сан Пауло нь ашгийн бус байгууллага бөгөөд Бразилын анхны орчин үеийн музей юм. Тунгалаг, өргөгдсөн жааз дээр байрлуулсан урлагийн бүтээлүүд нь агаарт эргэлдэж байгаа мэт харагддаг гэнэ.
https://artsandculture.google.com/partner/masp?hl=en

1964 онд баригдсан энэхүү музей нь Мексикийн Испанийн өмнөх археологийн түүхэнд зориулагдсан юм. Маяагийн соёл иргэншлийн заримыг оруулаад эртний олдворуудаар дүүрэн 22 үзэсгэлэнгийн өрөө байдаг аж.
https://artsandculture.google.com/search/streetview?hl=en
| Гэрээсээ аялж болох дэлхийн алдартай 12 ВИРТУАЛ МУЗЕЙ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |