Гитартай эмэгтэй хүн дуулсан болоод ч тэр үү, бусад дуунаас өөр, содон байгаад ч тэр юм болов уу “Нэгэн залуу маш даруухан бас дөлгөөхөн” хэмээн эхэлдэг энэ дуу хүн бүрийн сэтгэлд хоногшин үлдсэн билээ. Энэ бол “Альтернатив” хэмээн дуу хөгжим сонирхогчдод алдаршсан дуучин Х.Отгончимэгийн бие даасан хоёр дахь “Ten Tones” цомгийн “Нэгэн залуу” дуу. Уншигч та бүхэнд энэ удаагийн “Дуу төрсөн түүх” буландаа “Нэгэн залуу” дуу хэрхэн “төрсөн” тухай “Альтернатив” Х.Отгончимэгтэй цөөн хором хөөрөлдсөнөө хүргэж байна.
“Альтернатив” Отгоо бага насандаа ардын дуу дуулдаг байжээ. Харин түүнд 1990-ээд онд эд хүчээ авч байсан гаднын рок хамтлаг, дуучид урам зориг өгч, түүний “Альтернатив” замнал эхэлсэн аж. Харин “Нэгэн залуу” дууг тэрбээр 2006 онд зохиож, хоолойгоо бичүүлсэн гэнэ. Уг дуугаараа “Эмэгтэйчүүд төлөв даруу залууст дуртай байдаг шүү” гэж бусдад хандсан мессэж түгээе бодсон аж.

Х.Отгончимэг энэ талаараа “Төлөв даруу залуус эмэгтэйчүүдийн харцыг татаж, таалагдаж байдаг нь нийтлэг ойлголт ч юм шиг” хэмээсэн юм. Найз нөхөдтэйгөө ярьж суухдаа ч даруу, дөлгөөн хүнийг ярьж байхыг нь онцолж харсан тэрбээр “Нэгэн залуу” дуугаа бүтээх санааг олжээ. Анх санаагаа олсноос хойш “Даруухан залууд зориулж дуу хийх юм сан” гэх бодол нь явсаар “Нэгэн залуу” болж “төрсөн” байна.
“Альтернатив” Отгоо “Ten Tones” цомгоо гаргахаар дууны инженер Рагу Рамантай холбогдож, тухайн цомгийнхоо бүхий л хөгжим, хоолойг “B Production”-д бичүүлсэн юм.
“Нэгэн залуу” дууны хөгжмийг “Ten Tones” цомогтоо тохируулан хөгжмийн дуугаралтыг нь гаргажээ. Дууны аяыг нь “Никитон” хамтлагийн бөмбөрчин Ж.Золбоо, “Никитон” хамтлагийн басс гитарчин асан Ц.Цогоо, чөлөөт уран бүтээлч, соло гитарчин н.Буянаа зэрэг Монголын амьд хөгжмийн “луугар”-ууд нийлж бичсэн гэнэ. “Нэгэн залуу” дууны ая зохиогдсоны дараа л Х.Отгончимэг даруухан залуудаа зориулж дуу хийх бодлоо “өвөртөлж” явсаар шүлгийг нь аяндаа тааруулан бичсэн юм. Гэвч “Альтернатив” Отгоо “Дууны шүлгийнхээ талаар нэг их бодож, түвдээгүй” гэнэ. Даруухан залууст зориулж дуу гаргах бодлоос нь л дууных шүлэг “ургасан” аж. Ингэж л 2006 онд үзэгч, сонсогчдын сайн мэдэх “Нэгэн залуу” дуу “төржээ”.
“Нэгэн залуу” “төрснөөс” хойш 15 жилийн дараа тэрбээр “Тухайн үед даруухан, дөлгөөхөн залуус дууг минь сонсоод өөрсдөдөө бага ч гэсэн итгэлтэй болоосой гэж хүсэж байлаа” хэмээсэн юм. Магадгүй үүнтэй холбоотойгоор ч юм уу “Альтернатив” Х.Отгончимэгийг найзууд нь “Отгоо “Нэгэн залуу маш даруухан бас дөлгөөхөн” гэж дуулсаар байгаад их даруу, дөлгөөн хүн аваад суучихлаа даа” гэдэг гэнэ. Өдгөө тэрбээр дуулсан дуу шигээ даруу төлөв нэгнийг ханиараа сонгож, дөрвөн ч хүүхдийн ээж болж, алдарт эхийн одонтой “Альтернатив ээж” болсон билээ.

| ДУУ ТӨРСӨН ТҮҮХ: “Нэгэн залуу” дуу даруухан залууд зориулж дуу хийе гэх бодлоос “төржээ” |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |