“America’s Got Talent: Fantasy League” буюу дэлхийн өнцөг булан бүрийн шилдгүүдийг хамруулсан шоуны эхний дугаарууд өнгөрсөн өдөр цацагдсан. Тус шоуны эхний дугаарт оролцож, "Монгол ковбой" хэмээн алдаршиж буй “Авьяаслаг монголчууд-2016” шоуны ялагч, дуучин О.Энх-Эрдэнийг уншигч танд танилцуулъя
(1).jpg)
Авьяаслаг дуучин О.Энх-Эрдэнэ 2016 онд “Авьяаслаг монголчууд” шоуны хоёр дахь дугаарт оролцож, ялагч болсноороо үзэгч, сонсогчдынхоо эчнээ танил болсон. “Нуугдсан эрдэнэ” хэмээн үзэгчдийн хайр, хүндэтгэлийг хүлээсэн О.Энх-Эрдэнэ “Авьяаслаг монголчууд” шоуны эхний шатанд “Amarillo by Morning”, хагас шигшээд “Feeling Good” зэрэг дууг өвөрмөц, хүчтэй хоолойгоороо “амилуулан” тэргүүлсэн байдаг.

Харин “Авьяаслаг монголчууд” шоуны дараа буюу 2019 онд О.Энх-Эрдэнэ АНУ-д болсон “The Worlds’s Best” шоунд оролцож, “Amarillo by Morning” дууг дахин дуулж, дэлхийн олон орноос ирсэн шүүгчдийг гайхшруулаад байв. Энэ удаад тэрбээр “America’s Got Talent: Fantasy League”-ийн эхний шатанд Гарт Бруксийн “Friends in Low Places” дууг дуулсан. О.Энх-Эрдэнэ дуулж дууссаны дараа тус шоуны үзэгчдэд “хамгийн хатуу шүүгч” гэдгээрээ алдаршсан Саймон Коуэлл хамгийн эхэнд босож, “Чи сая ам барьсан уу. Үнэхээр гайхалтай, гайхалтай сайхан хоолой байна. Надад үнэхээр таалагдлаа. Би чамайг багтаа авахыг хүсэж байна” хэмээжээ. Түүнчлэн шоуны бүх шүүгч О.Энх-Эрдэнэд санал өгч, багтаа авах хүсэлтэйгээ илэрхийлжээ. Монголынхоо нэрийг дэлхийн хамгийн алдартай шоунд гаргаж, “Монгол ковбой” хэмээн алдаршиж байгаа дуучин О.Энх-Эрдэнэ шүүгч Хайдигийн багт нэгдсэн бөгөөд тус хагас финалын шат ирэх сард болох гэнэ.

Ташрамд дурдахад, “Монгол ковбой” О.Энх-Эрдэнэ анхны уран бүтээлийн цомгоо өнгөрсөн 2023 онд “Амьдрал баян” нэртэйгээр гаргасан бөгөөд “Арван тавны сар”, “Epilogy”, “Зүрхний хайр” зэрэг есөн дуунаас бүтсэн байдаг.
(8).jpg)

| “АВЬЯАСЛАГ АМЕРИКЧУУД” ШОУНД “МОНГОЛ КОВБОЙ” ХЭМЭЭН АЛДАРШИЖ БУЙ О.ЭНХ-ЭРДЭНЭ ГЭЖ ХЭН БЭ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |