Арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг амьдралаа зориулсан, XX зууны нэрт реппер Тупак Шакур нас барснаас хойш хэдий нь 24 жилийн хугацаа өнгөрчээ. 25 насандаа бусдын гарт амь насаа алдсан нэрт реппер өнөөгийн нийгмийг хэрхэн төсөөлж байсан талаар таамаг тавихад тийм ч их зөрөхгүй. Түүнийг нас барснаас хоёр жилийн дараа цацагдсан “Өөрчлөлтүүд” дуугаар нь жишээ авч үзье.
“Өнгөт арьстныг буудаж, хөнөөсөн цагаан арьст цагдаа баатар болно” хэмээн хар арьстан болж төрсөндөө буруутгагдаж, амиа алдсан Хюгийн эмгэнэлт түүхийг дэлхийн олон сая сонсогчид мэддэг болов. 22 жилийн өмнө цацагдсан нэрт репперийн “Өөрчлөлтүүд”-ийн түүх одоо ч өөрчлөгдөөгүй нь хэчнээн энэлэнтэй. АНУ-ын Миннесота хотод цагдаагийн офицерт амиа алдсан Жорж Флойдын хэрэг эдүгээ ч үл мартагдах. “Амьсгалж чадахгүй байна” гэсээр амьсгал нь боогдож, цагдаагийн офицерийн гарт амиа алдсан “хар”-ын хэрэг зөвхөн Америк бус дэлхийн ихэнх улс, орныг хамруулсан үймээн дэгдээв. Зөвхөн Жорж Флойд бус хэдэн олон арван өнгөт арьстнууд амьсгалж чадалгүй амиа алдсан бол оо. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл хэзээ ч өөрчлөгдөхгүй, үгүй болохгүйг Тупак ийн “харсан” юм.

2007 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр Барак Обама сонгогдоход Америк даяарх өнгөт арьстнуудад шинэ боломж, гарц, гаргалгаа үүссэн гэдэг. Гэвч тэрхүү шинэ гарц нь Тупакын хувьд зохимжгүй байж. Тэрээр дээрх дууныхаа нэгэн бадагт “Бид өнгөт арьст ерөнхийлөгчтэй болоход бэлэн бус байна” хэмээн бичжээ. Хэдий өнгөт арьст ерөнхийлөгчтэй болсон ч, “хар”-уудын ирээдүй өөрчлөгдөхгүй ч байж болох ажээ.
Түүний “Өөрчлөлтүүд” дууныхаа дахилтад “Зарим зүйлс хэзээ ч өөрчлөгдөхгүй” хэмээснийг маш олон сонсогч, судлаач “Үнэнтэй эвлэрэх”, “Аливаа зүйлсэд дасаж чадвал аз жаргалтай болно” гэх зэргээр задалж байсан ч тэдний аль нь ч “үнэнд” хүрч чадаагүй. Тупакыг хүрэхийг зорьсон үнэн бол “Өөрчлөгдөхгүй гэдэгтээ эвлэрч, итгэх бус. Өөрчлөгдөж чадахгүй байсан ч, өөрчлөлтийн төлөө хичээх явдал” юм.
Сонсогчдын дунд “Old Town Road” дуугаар алдаршсан Америкийн реппер Lil Nas X “Репперүүд хувилгаан төрхтэй байдаг” тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Харин бидний онцолж буй “хар”-уудын дундах хувилгаан нэгэн бол Тупак Шакур. Толгойдоо хоёр, биедээ хоёр, гартаа нэг. Нийтдээ таван бууны шархтай эмнэлэгт хүргэгдэж байсан ч, тухайн үедээ амь “мултарсан” энэ эрийг сонсогчид “жинхэнэ гангста” гэлцэх. Таван бууны шархтай амьд үлдсэн дээ биш юм шүү. Эцсийн мөчид амьсгал хураахдаа “Цагдааг хараал идэг” хэмээсэн нь ч биш. Хайрын төлөө амьдарч чадсан нь түүнийг сонсогчдодоо өнөөг хүртэл хайрлуулж, хүндлүүлэх хамгийн том шалтгаан болсон юм.

Тупак дуу, дууныхаа үг бүрээр ээждээ хайртайгаа илэрхийлж, бусдадаа ч “Би хэзээ ч гэмт хэрэг хийхгүй” хэмээн сануулдаг байлаа. Гэмт хэрэг, хар тамхины наймаа, хүчирхийллийг харуулсан дүрс бичлэгтэй дууны клипнүүдээ олон нийтэд цацахад нь олон нийт дургүйлхдэг байсан ч, “мань эр” нэг их тоодоггүй байж л дээ. Тэрээр өөртөө үнэнч амьдарсандаа л өнөөг хүртэл өөрийн бүтээлээ “амьд” яваа юм. Тэрээр ямарваа нэгэн хүнд “гар”, гэмт хэрэгтэн, дээрэмчин бус өөртөө үнэнч байх нь жинхэнэ “гангста” болж болдгийг харуулж, ойлгуулсан. Арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг хүчтэй тэмцэж, өнгөт арьстнуудын “дуу хоолой” нь болж явсан тэрээр дэлхий дээрх олон сая цагаан арьстнуудын эрх чөлөөтэй байх “Америк мөрөөдөл” нь болсон билээ.

| “Зарим зүйлс хэзээ ч өөрчлөгдөхгүй” буюу 2pac-ын “харсан” ирээдүй |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |