Монгол ард түмний зүрх, сэтгэлийг хөг аялгуугаар уярааж, долгисуулж чаддаг хүн бол Нацагийн Жанцанноров. Түүнийг их сургуулиа төгсөөд удаагүй байхад аав нь бурхны оронд оджээ. Аавыгаа нутаглуулчихаад ах Н.Гончигтойгоо малын хашаа барьж байхдаа аялгуу хийх анхных нь санаа сэтгэлд нь бууж, түүнийг нь Д.Банзрагч гуай Сүхбаатарын талбайд дуулснаар эргэлт, буцалтгүй хөгжмийн ертөнц рүү орж, сонсогчдынхоо зүрх сэтгэлийг уярааж, уяруулж яваа эрхэм. Энгийн, эгэл ээж, ааваас хосгүй авьяастай төрсөн тэрбээр Монгол Улсын Консерваторын "ПРОФЕССОР" цол хүртсэнд Эргэлт.мн мэдээллийн сайтын уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе.
Тэр бол дахин давтагдашгүй хөг аялгууг бүтээсэн монгол түмний хайртай хүү
Н.Жанцанноров гуайн сэтгэл зүрх, оюун ухаанаар бүтээгдсэн аялгуунаас эх орон, онгон дагшин байгаль, шашинлаг үзэл мэдрэгдэхээс гадна цаанаа л нэг амин сүнстэй байдаг. Түүнээс биш ямар нэгэн чамирхал, ганган тансаг дуугаралт үгүй. Харин аядуу намуухан эгшгээр хүний сэтгэл, зүрхийг долгисуулж, зөөлрүүлж чадах увдис чанартайг сонсогчид нь андахгүй биз ээ. Тэр бол хүний дотоод сэтгэлийн гоо сайхныг хөгжмөөр илэрхийлэгч юм. Тиймдээ ч аялгуу бүхэн нь амин сүнстэй байдаг. Төрж өссөн нутаг Арвайхээрийнхээ талаар олон сайхан дуу хийж, дуунд төрсөн нутгаа мөнхөлсөн нэгэн. Одоо ч, цаашдаа ч түүний аялгуу бүхэн нутгийнх нь зөөлөн салхи шиг сэвэлзэж, тоглож өссөн Зэгстэй голын ус шиг цалиглаж, Сангийн далайд хун чуулсан мэт зон олон дуулсаар л байна. Тэр бол дахин давтагдашгүй хөг аялгууг бүтээсэн монгол түмний хайртай хүү. Ур ухаан, авьяас билгээ хослуулж, мөнх тэнгэрийн доор мөнхийн аялгууг бүтээж яваа авьяас билэгт уран бүтээлч билээ.
| МӨНХ ТЭНГЭРИЙН ДОР МӨНХИЙН АЯЛГУУ БҮТЭЭСЭН Н.ЖАНЦАННОРОВ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |