“Тэвэр улаан наран
Зулай дээрээс төөнөхөд
Тэрлэг нь хүндэдсэн ээжийгээ
Өрөвдөхийн эрхэнд дуулна
Сүү ээдэх цагаар ээжээ
Сүүдэр минь хүйтэн байдаг шүү” хэмээх дуу монголчуудын зүрх сэтгэлийн хөгийг алдруулсан сайхан бүтээл гэж ярьдаг. Бид энэ удаагийн “Дуу төрсөн түүх” буландаа Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын ая, Д.Алтангэрэлийн шүлэг “Ээждээ дуулах дуу” хэрхэн бүтсэн болохыг онцолж байна. Хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр тус дууны шүлгийг ихэд олзуурхаж, шүлгийг нь уншаад л уярч, ээжийгээ санаж байсан гэдэг. Тийм учраас ээжийгээ бодож, баярлаж, догдолж, санаж, өгүүлж, хайрлан байж “Ээждээ дуулах дуу”-ны аялгууг маш богинохон хугацаанд бүтээжээ. Хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын бусдаас ялгарах онцлог нь аливаа дуу, дууны шүлэг сэтгэлд нь нийцсэн л бол маш богино хугацаанд бүтээл болгон “төрүүлдэг” онцлогтой гэдгийг тэрбээр өгүүлсэн юм. Тухайлбал, “Ээждээ өргөх дуу”-ны
“...Үйл үйлээ дагадаг нь
Үнэн болоод хатуу яа
Үг нь хүрэхгүй алсаас
Ээжийгээ дуулж сууна би...” гэх бадаг сэтгэлийг нь улам нялхруулж, ээждээ хурдан очиж үнсүүлэх юм сан гэх хүсэлд автуулсан гэдэг. Тэгэхээр “Ээждээ өргөх дуу” бол Д.Алтангэрэл, Б.Бямбабаяр нарын ээжийгээ өгүүлсэн санасан агуу их хайр, асар их хүсэл, сэтгэлээс төрж, бусдын сэтгэлд мөнхөрч чаджээ. Тус уран бүтээл эздийнхээ онгодыг хөглөж, тэдний зүрх, сэтгэлийг жаргааж, хорвоогийн амар амгалан, ээж хүний халуун хайрыг мэдрүүлж чадсанаараа агуу юм.
“Тэвэр улаан наран
Зулай дээрээс төөнөхөд
Тэрлэг нь хүндэдсэн ээжийгээ
Өрөвдөхийн эрхэнд дуулна
Сүү ээдэх цагаар ээжээ
Сүүдэр минь хүйтэн байдаг шүү
Золгоод очихын завдалгүй
Зорьсон үйлс минь сайн шүү
Сайн ээжээ Өвлийн хүйтэн жавраар
Өвөр ханцуйг задгайлахаар
Өөдсийн чинээхэн ээжийгээ
Өрөвдөхийн эрхэнд дуулна
Нуур хөлдөх цагаар ээжээ
Нулимс минь бүлээн байдаг шүү
Золгоод очихын завдалгүй
Зорьсон үйлс минь сайн шүү Сайн ээжээ
Үйл үйлээ дагадаг нь
Үнэн болоод хатуу яа
Үг нь хүрэхгүй алсаас
Ээжийгээ дуулж сууна би
Сүү ээдэх цагаар ээжээ
Сүүдэр минь хүйтэн байдаг шүү
Золгоод очихын завдалгүй
Зорьсон үйлс минь сайн шүү сайн ээж минь
Ээж минь ээж минь ээж минь ээ
Нуур хөлдөх цагаар ээжээ
Нулимс минь бүлээн байдаг шүү
Золгоод очихын завдалгүй
Зорьсон үйлс минь сайн шүү сайн ээж минь
Ээж минь ээж минь ээж минь ээ.
| Ээжийгээ өрөвдөж, хайрлаж, санасан хүүгийн сэтгэлээс "Ээждээ дуулах дуу"-ны аялгуу “төржээ” |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |