Тэртээ 1997 онд яруу найрагч Б.Галсансүх “Нисванис” хамтлагийг байгуулснаас хойш 23 жил өнгөрчээ. Хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан 2011 онд дууны шүлэг болон дуу болоогүй шүлгүүдээ эмхтгэн “Үргэлжлэл бий” нэртэй ном хэвлүүлсэн билээ. Тус номонд дууны шүлгүүдээс гадна хамтлаг болон фэн клубийн тухай, тэдний ярилцлага, нийтлэл багтсан юм. Ийнхүү “Үргэлжлэл бий”-гээс олсон тэр бүр сонсогчдын мэддэггүй 10 шүлгийг хүргэе.
.jpg)
Ээжийн тухай хөгжилтэй дуу
Гадаа бөөн бөглөрөл
Гадуур явах арга алга
Тэгээд л би дандаа гэртээ
Тэгээд жаахан мөнгөгүй.
Эрдэнэтэд суугаа ээжээ
Хүүдээ нэгж саваач,
Ээжээ нэгж саваач
Хүү нь энд сайн байгаа
Хүү нь хотод сайн сууж байгаа шүү!
Нэгэн хайрын дууль
Мартаж чадсан уу, намайгаа бүр үгүйсгэж
Юу ч болоогүй юм шиг хэн нэгнийг үнсэж чадаж байна уу
Зүрхэнд минь шигтгэсэн өргөсөө чи мартжээ, харин
Зүгээр! Би тэр өвдөлтөд дуртай болсон.
Хэзээ нэгэн өдөр чамдаа би очоод
Уучлалтаа тайван хэлж зүрхээ амраана
Хэн нэгнийг дахиад чам шиг хайрлаж чадах болов уу
Өөртөө үүнд эргэлзсээр л байна.
Мартаж чадсан уу, намайгаа бүр үгүйсгэж
Өөр цэцэгсийн өнгөнд мансуурч л явна уу, эрвээхий минь
Санаж байна уу, тэр гэгээн хайрын өдрүүдээ
Харамсахгүй ээ, би дэндүү хайртай явсныгаа
***
Анх би хөгжим тоглож сураад
Аятайхан дуулж сурснаас хойш
Үеийн охидод таалагдах болж
Үнэхээр жаргалтай байдаг байлаа.
Дараа нь би уран зураг судалж
Дажгүй бүсгүйд тайлбарласнаас хойш
Тэр надад татагдах болж
Төсөөлшгүй цэнгэлд умбадаг болсон.
Одоо би ганцаараа хоцорсон
Оройн цагаар философи судлаад л
Үл таних тэр бүсгүйтэй
Үүрд амьдрахаа хүлээдэг болсон.
Энэ бол миний түүх
Эгэл жирийн түүх
Энэ амьдралын тухай дуу.
Анархист
Би гаднаа солиотой царайтай
Дотроо солиорсон бодолтой
Солиорол бол аз жаргал
Аз жаргал бол тэнэглэл
Би чамд таарахгүй
Танай нийгэмд таалагдахгүй
Би маш гажигтай
Гажигтайгаараа бахархана
Чи хууль зохиосон
Тэрэн дотроо ялзарсан
Биднийг хуурч гомдоосон
Бид их уурласан
Маргааш би тайвшрахгүй
Чиний тариа үйлчлэхгүй
Гэвч би маш энэрэнгүй
Гэхдээ би ууртай
Би их итгэмтгий
Түүнээс болж эвдэрсэн
Тэгээд иймэрхүү байна
Чи надтай их адилхан
Урд минь улаан гэрэл
Уйтгартай дэг журам
Би бол хог новш
Жирийн л уйдсан хог новш
***
Нар мандангуут толгой минь ажиллахаа больдог
Юу ч бодоод бодоод олдоггүй
Өчигдрийн охины царайг санадаггүй
Дүүрчихсэн амьтан болж хувирдаг.
Нар шингэнгүүт би хачин сэргэлэн болдог
Шөнийн сургуульдаа дуртай явдаг
Шар айраг шимж инээж баясаж эхэлдэг
Маргаашийн тухай мартсан байдаг.
Ховч
Намайг тэр загнасан
Учиргүй их уурласан
Хичээлээ сайн давт гэсэн
Архи уухаа боль гэсэн.
Намайг тэр загнасан
Толгой эргэтэл уурласан
Их идэж уудаг гэсэн
Намайг гахай гэсэн.
Толгой муутай байж их зантай гэсэн
Толгой муутай байж онгироо гэсэн
Намайг тэр загнаад байна...
Мафиуд
Аав ээж хоёр найзууд
Нийлээд намайг айлгадаг
Намайг хараад л уншдаг
Яах вэ би ийм л амьтан.
Аав ээж хоёр найзууд
Ах эгч нартай нийлээд мафиуд.
Миний зөв гэж ердөө үгүй
Тэглээ гээд би муудаагүй
Аав ээж хоёр дайснууд
Нийлээд дандаа миний эсрэг
Намайг дандаа дардаг
Цаанаа надад маш хайртай.
Та нар намайг мэднэ биз дээ
Ямар онгироо сагсуу билээ
Ямар сак залуу билээ
Хэн ч намайг ойлгохгүй юм даа
Зэрэглээ
Амласан амлалт хэлсэн үгээрээ
Хулхин дээр цэцэг ургуулаад
Аль байдаг горьдлого найдварыг минь
Сансрын тэртээд цацаж орхиод.
Зэрэглээ юм даа чи, чадаж байна
Хүн болоорой чи, ерөөж байна
Явахгүй дээ чи, ингэдгээрээ
Яах вэ дээ чи, хэлэх юм алга.
Гавихгүй үйлдэлдээ намайг оролцуулаад
Гадуур дотуур шуугиан дэгдээгээд
Миний сэтгэлд бул хар чулуу
Түүн дээр чиний хөл байна.
Сэтгэл чинь хоосон
Үг чинь үнэгүй
Чи бол хамхуул
Аль эсвэл зэрэглээ
Би ингэж бодож байна
Шуурга гэдэг чинь би юм
Аадрын үүлсийг туугаад
Аянга болон цахилан гялалзаад
Шуурга гэдэг чинь би юм
Мөрөөдөл гэдэг чинь би юм
Хүршгүй оргилын оройд
Хүчит далбаагаа нар мэт мандуулаад
Мөрөөдөл гэдэг чинь би юм.
Амьдрал гэдэг чинь би юм
Ааш нь олдохгүй хувь төөргийг
Яг эхлүүлсэн шигээ дуусгаж мэдэх
Эцсийн цэгийг тавих өнгө юм.
***
Халаасны өрөөний хаалга нээгдэхэд
Хуудас цаас хийсэн унав, ширээн дээрээс
Хэн нэгэн салхилан орж ирэв үү
Хачин ганцаардлыг гэнэт мэдрэв
Гадаа цас ороод л, ороод л, нэмээд л
Дуусашгүй мэт урт амьдрал утгагүй мэт
Юмсын мөн чанар мэдрэгдэхээ больж
Надад огт хамаагүй санагдлаа.
Хотын их шуугианаас салаад
Хоосон өрөөндөө орж ирэхэд
Нам гүм дотроос өөрийгөө гэнэт саналаа
Би, би биш үл таних нэгэн байлаа
Хоолой зангирч үг гацав.
.jpg)
| “Үргэлжлэл бий”-гээс олсон 10 “нууц” шүлэг |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |