Хувцсаа нимгэлэн дэгжин гоё дээрээ "тавих" цаг иржээ. “Glamour” сэтгүүлд нийтлэгдсэн дэлхий дахинд трэнд болж буй энэ зуны 11 хувцаслалтыг танилцуулж байна. Урин дулаан цагт эдгээр хувцаснаас санаа авч, стилиэ бүрдүүрээлэй.
Энэ жил бэлхүүсний уяа ахин моодонд орж байна. Та өөрийн биеийн галбираа гайхуулж болохоос гадна таныг дэгжин харагдуулна.
Брэндүүд: Jacquemus, Acne Studios, Michael Kors, Versace, Supriya Lele, Paco Rabanne, Charlotte Knowles, 16 Arlington

Энэ зуны хамгийн тачаангуй трэнд бол нуруу нь ил хувцас. Зун цагт арьсаа гаргах, харуулах хүсэлд тань эл хувцаслалт төгс зохицно.
Брэндүүд: Hermes, Acne Studios, Gabriela Hearst, Nanushka, Victoria Beckham

Эл хувцаслалт хоёр дахь жилдээ тренд болж байна. Дангаар нь эсвэл шорттой, даашинз, цамц гээд ямар ч хувцсан дээр зохицуулж өмсөх боломжтой.
Брэндүүд: Dior, Jacquemus, Simone Rocha, Alberta Ferretti, Isabel Marant, Moschino, Marques Almeida, Tom Ford

Өнгөрсөн зун нэгэн трэнд хувцаслалт ажиглагдаж байсан нь хайчилж, цоолсон хувцас юм. Бэлхүүс, гэдэсний хэсгээ ил гаргаснаар биеийн галбираа ил гаргахаас гадна хуучин хувцсаа хайчилж, чимэглэж болно.
Брэндүүд: Kenzo, Gabriela Hearst, Paco Rabanne, Fendi, Prada, MSGM, Zimmermann, Preen by Thornton Bregazzi, Carolina Herrera

Энэ жил урьд өмнө байснаас илүү том мөртэй хувцас моодонд орж байна.
Брэндүүд: Philosophy, Isabel Marant, Loewe, Altuzarra, Khaite, Carolina Herrera, Givenchy , Balmain

Жилийн хамгийн дулаахан, сайхан үеийг томдуу, биеэ халхалсан хувцас өмсдөг хүмүүсийн хувьд энэ жилийн трэнд сулдуу өмд моодонд орж байгааг хэлэхэд таатай байна. Та хэв маягаа алдалгүй энэ жилийн трэндийг даган сул өмдөөр гоёх боломжтой.
Брэндүүд: Sportmax, Louis Vuitton, Chanel,The Row, Chloé, Max Mara, Fendi, Stella McCartney, Tom Ford

Хэрэв та хар, цагаан өнгөөр эсвэл хоёр өнгөөр дагнуулан хувцаславал сонголтод тань амар хийгээд шинэлэг, гоо зүйтэй мэдрэмжийг танд өгнө.
Брэндүүд: Ports 1961, Chanel, Gabriela Hearst, Prada, Christopher John Rogers, Loewe, Giambattista Valli , Proenza Schouler

Амралт, зугаалгын улиралд хамгийн тохирох хувцаслалт бол нимгэн гэрэлтдэг даашинз байх болно. Зуны мэдрэмжийг өгөхөөс гадна, шинэлэг, өөртөө итгэлтэй байдлыг бий болгоно.
Брэндүүд: Valentino, Alberta Ferretti, Dior, Chanel, Emporio Armani, Sportmax , Miu Miu

Хөл хорионд удаан хугацааг өнгөрөөсөн загварлаг хүмүүст өөрийгөө мэдрэх, гялалзах хүсэлд тохирсон гялтгар гэрэлтсэн даашинз энэ жил моодонд орж байна.
Брэндүүд: Balmain, Isabel Marant, Louis Vuitton, Loewe, Saint Laurent, Burberry, Valentino , Chanel
.jpg)
Энэ жилийн моодонд орж буй нэгэн ер бусын загвар бол торон сүлжмэл хувцасны стиль билээ. Хэт дэгжин биш ч таныг загварлаг харагдуулна.
Брэндүүд: Ports 1961, Acne Studios, Burberry, Paco Rabanne, Fendi, Hermes, Valentino , Balenciaga

Хэрэв амны хаалтыг дурдаагүй бол энэ жилийн онцлох тренд биш болно. Загварлаг хийгээд өөрийн хувцаслалтад таарсан өнгө, хэв загварын амны хаалтыг зүүснээр таны нүдийг тодотгож, өөрийгөө хамгаалах тустай.
Брэндүүд: Anna Sui, Christian Siriano, Bora Aks

| Энэ зуны ТРЭНД хувцаслалт: Сүлжмэл даашинз, сул өмд |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |