Өвлийн улирал дуусаж, урин хавар айлчлахад залуус хувцсаа нимгэлж, дэгжин хувцаслахыг зорьдог. Энэ хавар загварын ертөнцөд моод болж буй эрчүүдийн 10 трэнд хувцаслалтыг "Vogue" сэтгүүл танилцуулжээ.
Загвар зохион бүтээгчид энэ зхавар, зун нисгэгчдийн хувцаслалтаас сэдэвлэн урласан чөлөөт хэв загварын бомбер моодонд орж байгааг дурджээ. “Sacai”, “Boss” зэрэг томоохон брэндүүд эрэгтэй загварын хувцсандаа бомберыг онцолж байна.

Ажлын дүрэмт хувцасны хэв загвар бол энэ хаврын трэнд. “Kenzo” болон “Lemaire” зэрэг брэнд хавар, зуны коллекцоо ажлын дүрэмт хувцасны загвартай гаргажээ.

Японы үндэсний хувцас болох кимоногийн загвараас сэдэвлэсэн хэв маяг эргэн ирлээ. “Martine Rose”, “Dunhill”, “Ambush” зэрэг брэнд энэ хавар, зуны загвартаа кимоног онцолж байна.

Энэ зуны зайлшгүй трэнд болж буй хувцаслалт бол бермуда. Хавар, зуны өргөн, урт шорт нь эрчүүдийн зуны хувцаслалтын гол трэнд билээ.

Сонгодог, дэгжин байдлыг мартаад орчин үеийн гоёмсог, тухтай өргөн өмдөөр загвараа бүрдүүрээлэй. Энэхүү загварт ямар ч стилийн XXL размерын өмд байж болно. Энэ жилийн трэндийг дагаж “Hed Mayner”, “Armani”, Lemaire” брэндийн загварынх шиг зуныг санагдуулам тод, цайвар, хөх, байгалийн өнгөнөөс сонгохыг санал болгож байна.

Орчин үеийн далайчны стилийг санал болгож байна. “Burberry”, “Boss”, “Casablanca” энэ хаврын загвартаа далайчны хувцаслалтыг онцолжээ.

Унтлагын хувцсыг зөвхөн орой өмсөх зориулалтаас нь салгаж, гадуур өмсөхөд тохиромжтой, загварлаг хэв маяг дэлгэрлээ. “Schnabel”, “Marcello Mastroianni” зэрэг брэнд хаврын загвартаа унтлагын хувцасны хэв загварыг шингээжээ.

Хар, цагаан сонгодог загварын костюм энэ хаврын трэнд болж байна. Дан нэг өнгөөр, эсвэл дээд тал нь гурван өнгөөр стилиэ бүрдүүлэхэд тохиромжтой.
“Prada”, “Jil Sander”, “Valentine” зэрэг брэнд энэ хаврын хэв маягтаа минималист загварын хувцсаа танилцуулжээ.

Нэхмэл цамц жил бүрийн улирал солигдох энэ үед трэнд болдог билээ. “Dior”, “JW Anderson”, “Sacai” зэрэг брэнд залууст зориулж нэхмэл цамцыг онцолсон байна.

“Alessandro Michele”, “Gucci”, “Hedi Slimane” зэрэг брэнд энэ хаврын залуусын шинэ загвартаа 1970-аад оны хэв загварыг эргэн авчиржээ.

| Энэ хаврын эрчүүдийн трэнд 10 хувцаслалт: МИНИМАЛИЗМ, УНТЛАГЫН ХУВЦАС |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |