Тэрбээр Хэнтий аймгийн Дадал суманд гурван ах, гурван эгч, нэг дүүтэй өнөр бүлд өсөж торнижээ. Мөн А.Сайхантамир 2016 онд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийг эрчим хүчний инженер мэргэжлээр төгсөж байсан. Өдгөө загварын салбарт ажиллахаас гадна Монголын иргэний агаарын тээвэр/ МИАТ/ ТӨХК-д онгоцны үйлчлэгчээр ажилладаг билээ.
.jpg)
-“Гоёл 2024” наадмын топ модель болсон танд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Сайн байна уу. Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг, загварын хамгийн дээд наадам болох “Гоёл 2024” наадмын топ модель болсондоо маш их баяртай байна. 13 дахь жилдээ тус наадамд оролцлоо. Өмнө нь “Гоёл 2016” дэд байр, “Гоёл 2020” шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байсан удаатай.
“Гоёл” наадам маань тухайн жилийн загварын өнгө төрх, шинэ коллецүүдийг нийтэд түгээх зорилготой байдаг. Тиймээс зөвхөн загвар өмсөгчид гэлтгүй бүхий л хүнд хүртээмжтэй болдогт нь баяртай байгаа.
-Загварын тайзан дээр алхах мөчид юу хамгийн их бодогддог вэ?
-Тайзан дээр алхах бүрдээ “Тухайн хувцсыг хэрхэн гоё харагдуулж, “амилуулах” вэ” гэх бодол л толгойд эргэлддэг. Мөн хүн болгоны нүд тэр хувцсан дээр төвлөрч байгаа учир аль болох сандралгүй харуулахыг хичээнэ. Харин миссийн тэмцээнд орж байх үедээ өөрийгөө хэрхэн зөв илэрхийлэх тал дээр анхаардаг.
-Таны загварын гараа хэзээ, аль тайзнаас эхэлж байсан бэ?
-Анх 15 насандаа ОХУ-ын Буриад Улсын “Алтаргана” наадмын тэргүүн миссээр шалгарч байсан. Би дуулах дуртай хүүхэд байлаа. Мөн ёочин хөгжмөөр 14 жил хичээллэсэн. Энэ маань миссийн тэмцээнд оролцоход давуу тал болж өгдөг байх.
-Олон улсын тэмцээнд оролцоход хүндрэл гарч байв уу?
-Би цөөнгүй олон улсын тэмцээнд оролцож, чамлахааргүй амжилтуудыг үзүүлж байсан.
Сүүлийн жилүүдэд манай улсын миссүүд амжилттай оролцдог болсонд маш их баяртай байгаа. Миний хувьд ажлын онцлогоосоо болоод тэмцээнд тэр бүр оролцоод байх боломжгүй байдаг.
-Эмэгтэйчүүд бид бусадтай өөрийгөө харьцуулах үе их байдаг шүү дээ. Таны хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Би эмэгтэй хүн бүр цор ганц учир өөрийгөө бусадтай харьцуулах нь буруу зүйл гэж боддог. Харин онцлог, давуу талыг тодотгож, жаргалтай амьдрах хэрэгтэй шүү дээ.
-Та онгоцны үйлчлэгчээр хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ. Яагаад энэ мэргэжлийг сонгох болов?
-Би зургаа дахь жилдээ онгоцны үйлчлэгчээр ажиллаж байна. Ихэнх эмэгтэйчүүдийн багын мөрөөдөл мисс, онгоцны үйлчлэгч болох байдаг байх. Би ч тэдний адил хүүхэд байхаасаа мөрөөдөж, тууштай хөдөлмөрлөсөөр энд ирсэн байна.
-Ярилцлагын төгсгөлд загвар сонирхож буй өсвөр насны охидод зөвлөгөө өгөөч?
-Бүх боломж таны өмнө нээлттэй байдаг. Хамгийн гол нь зөв хаалгаа нээж, тууштай, шантрах үедээ босоод инээх тэнхэлтэй байгаарай.
.jpg)
.jpg)
| А.САЙХАНТАМИР: ТУУШТАЙ ХӨДӨЛМӨРЛӨСНИЙ ҮР ДҮНД МОНГОЛЫН ТОП МОДЕЛЬ БОЛЛОО |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |