Валентины өдөр гэдэг хайр, анхаарал, амьдралын жижигхэн аз жаргалыг сануулах боломж юм. Зарим хүнд цэцэг, шоколад баяр баясгаланг өгдөг бол заримд нь дуртай киногоо тайван сууж үзэх мөч хамгийн үнэ цэнтэй санагддаг. Кино биднийг инээлгэж, уярааж, хайр гэдэг ямар олон хэлбэртэй байдгийг ойлгуулж чаддаг. Тиймээс энэ Валентинаар зүрхийг дулаацуулж, сэтгэл сэргээх гэгээлэг өнгө аястай таван киног санал болгож байна. Үзэхэд энгийн, гэхдээ үнэхээр сэтгэл уяраам түүхүүдийг мэдэрч, сэтгэлд багахан сэргэлт авчирна. Валентины өдөр энэ төрлийн кинонуудыг үзэх нь өөртөө дулаан, эерэг мэдрэмж бэлэглэх сайхан арга юм.
THE NOTEBOOK (2004)
.jpg)
Энэ кино бол үнэхээр сэтгэл хөдөлгөм, хайр дурлалын тухай өгүүлнэ. Залуухан хайр, өнгөрсөн үеийн дурсамж, амьдралын туршид тэсвэр тэвчээр шаардсан харилцааг харуулдаг. Үзэж байхдаа хайр гэдэг үнэхээр үнэ цэнэтэй, энгийн зүйлсээс ч баяр баясгаланг мэдэрч болдог гэдгийг сануулах болно. Валентины өдөр үзэхэд илүү дулаан, гэгээлэг мэдрэмж төрүүлэх кино юм.
ABOUT TIME (2013)

Энэхүү кино нь хайр, гэр бүл, амьдралын жижиг аз жаргалыг үнэлэх тухай гайхалтай түүхийг өгүүлдэг. Залуус цаг хугацааг ухрааж, алдаа оноо, аз жаргалын мөчүүдээ давтаж чаддаг боловч эцсийн эцэст амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйлс нь хайр, гэр бүл, энгийн өдөр тутмын мөчүүд гэдгийг ойлгодог.
HINGS I HATE ABOUT YOU (1999)

THINGS I HATE ABOUT YOU кино нь залууст зориулсан хөгжилтэй, романтик түүх юм. Сургуулийн амьдрал, найз нөхөд, анхны хайр бүгдийг хөгжилтэй, энгийн байдлаар харуулсан. Хайр заримдаа төвөгтэй ч, жижигхэн догдлол, аз жаргалыг энгийн байдлаар мэдэрч чаддаг гэдгийг сануулна.
NOTHING HILLS (1999)

Уг кино нь энгийн амьдрал, азтай тохиолдол, хайр дурлалын гайхамшигтай түүхийг харуулдаг. Гол дүр нь жижигхэн номын дэлгүүр эзэмшдэг энгийн залуу бөгөөд нэгэн өдөр гэнэт дэлхийд алдартай жүжигчинтэй учирдаг. Тэгснээр энгийн амьдралд нь огцом өөрчлөлт орж, хайр дурлалын олон өнгө, инээд, догдлолтой учирдаг. Киноны явцад хоёр хүний хоорондын харилцаа, бие биедээ итгэх итгэл, жижигхэн аз жаргалууд ямархан том утгатайг харуулдаг. Үзэгчдэд хайр гэдэг заримдаа энгийн зүйлсээс эхэлдэг, харин хамгийн сайхан мэдрэмжийг авчирдаг гэдгийг сануулахуйц, гэгээлэг түүхийг өгдөг.
LA LA LAND (2016)

Мөрөөдөл, хайр, аз жаргал, амжилтын тухай гэгээлэг, хөгжим дүүрэн түүхийг өгүүлдэг. Гол дүрүүд мөрөөдлөө биелүүлэх гэж зүтгэхийн зэрэгцээ хайртай хүнээ ойлгож, дэмжих замыг туулдаг. Жазз хөгжимчин Себастиан, жүжигчин болох мөрөөдөлтэй Миа нарын гэнэтийн учралаас эхлээд тэдний мөрөөдөл, амжилт уналтын талаарх энэ гайхамшигт бүтээл таныг уярааж, догдлуулах гайхалтай хоёр цагийг бэлэглэнэ. Хайр дурлал ч, карьер ч биднээс хичээл зүтгэл, золиос шаарддагийг тодхон харуулах бөгөөд хайртай хүнтэйгээ заавал үзэх кинонуудын нэг юм.
| ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯРААР ҮЗЭХ ШИЛДЭГ ТАВАН КИНО |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |