HBO сувгаар A Knight of the Seven Kingdoms нэртэй шинэ цуврал албан ёсоор эхний ангиа нэгдүгээр сарын 18-нд цацлаа. Уг бүтээл нь Жорж Р.Р. Мартин болон Ира Паркер нарын уран зөгнөлт драмын телевизийн цуврал бөгөөд "Dunk and Egg” өгүүллэгээс санаа авсан ба үйл явдал Game of Thrones киноноос 100 жилийн өмнөх үйл явдал гардгаараа онцлог юм.
“Game of Thrones” болон “House of Dragon” цувралуудад зонхилж байсан хаадын эрх мэдэл, улс төрийн тэмцэл, томоохон дайн тулааны оронд энэхүү цуврал жирийн нэгэн хөлсний баатар түүний дагалдагч хүүгийн аяллаар дамжуулан ёс суртахуун, баатарлаг чанарын утгыг өгүүлэх аж.
Цувралын гол дүр Сэр Дункан (Dunk) язгууртан гаралгүй, алдар нэргүй хөлсний баатар юм. Түүний баатарлаг байдал нь удам угсаа, цол хэргэмд бус шударга зан, бусдын төлөө зогсох чадварт тулгуурладаг. Сэр Дункан (Dunk) -ын дагалдагч Egg хэмээх хүүг анх харвал жирийн нэг туслах мэт боловч түүний цаана Вестеросын ирээдүйтэй холбоотой том бэлгэдэл нуугдаж байгааг дараагийн ангиудад аажмаар илчлэн.
Эхний анги хурц үйл явдлаар дүүрэн биш. Харин удаан, ажиглалт давамгайлсан хэмнэлтэй өрнөж, дүрүүдийн дотоод ертөнц, харилцаанд анхаарлаа төвлөрүүлсэн нь онцлог байлаа. Зураг авалт, хөгжим нь нам гүм бодит мэдрэмж төрүүлэхээр хийгдсэн бөгөөд Вестеросын хөдөө нутгийн уур амьсгалыг илүү тод гаргаж өгчээ.
Цувралын эхний анги цацагдсаны дараа олон үзэгч жинхэнэ Вестеросын уур амьсгал эргэн ирлээ гэж үнэлж, эх зохиолын өнгө аясыг хадгалж чадсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Dunk ба Egg хоёрын аялал цааш хэрхэн өргөжиж, Вестеросын түүхтэй хэрхэн огтлолцох нь дараагийн ангиудад өгүүлэх биз ээ.
М.ЖАРГАЛМАА
| Game of Thrones цувралын өмнөх үйл явдлын талаар өгүүлэх A Knight of the Seven Kingdoms цуврал үзэгчдэд хүрч эхлэлээ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |