Ардын жүжигчин Г.Равдан гуайн бүтээсэн олон сайхан дүрд бид хайртай байдаг билээ. Анхны дүр нь "Сахиус уу, сахиул уу" киноны Алтангэрэл. Мэдээж сургуулиа төгсөөд, театрт ажиллаж байгаад кинонд тоглох, бүр тагнуулчийн дүрд ажиллах даалгавар авсан нь амаргүй сорилт байсан нь мэдээж. Энэ тухай тэрбээр "Сахиус уу, сахиул уу" кинонд Монголын тагнуулч Алтангэрэл Японд очиж, хошууч Хаяаши нэрээр тагнуул хийх болдог. Анх удаа дэлгэцэд дүр бүтээж буй надад ярвигтай байсан. Нэг ёсондоо хоёр дүр зэрэг бүтээж байна гэсэн үг шүү дээ. Хоёр хүний дотоод ертөнцийг зэрэг илэрхийлнэ гэдэг мань мэтийн туршлага нимгэн жүжигчинд бол бардаггүй даваа байна лээ дээ" гэж байжээ. Нэрт найруулагч Б.Сумхүү ээдрээтэй, арга, ухаан самбаачлахгүй л бол бүтэлгүйтэж, эрсдэж мэдэх энэ дүрийг түүнд өгөхдөө цаашид ямархан уран бүтээлч болох вэ гэдгийг нь давхар шалгасан байж ч мэдэх юм.

Ингээд тэр "Ацаг шүдний зөрөө"-гийн Заяат, "Сүүдэр"-ийн Дугар, "Мандах нарны туяа"-гийн Даш, "Би нисэх дуртай"-гийн Мөнгөн, "Мандухай цэцэн хатан"-ы Лава, "Алтан шонхор" киноны Хажир бөө, "Тод магнай"-н Нэрэндоо, "Мөнх тэнгэрийн хүчин дор"-ын Мухулай, "Хааны сүүлчийн хатан"-ы Цогбадрах зэрэг дүрийг амилуулсан.
Энэ жилийн "Улаанбаатар" олон улсын кино наадмын үеэр Б.Балжинням найруулагчийн "Сүүдэр" киног анх удаа өргөн дэлгэцээр үзлээ. Ээжийгээ өөр хүнтэй ханилж буйд Сандаг хүү ихэд дурамжхан байна. Үүнийгээ "Ээж ээ, та хэнд ч хайргүй. Аавд ч, надад ч, харин тэр Дугарт л..." гэх үгээр шулуухан илэрхийлнэ. Дугарт монголчууд хайртай. Хэдийгээр хүний хүүхдийг алагчлан үздэг, өөрийн мэт хайрладаггүй хүмүүс байдаг ч Дугар тийм биш. Түүнд хүний дайтай хүн шиг амьдрах гэсэн чин сэтгэл, мөрөөдлөөс өөр зүйл байгаагүй. Даанч Сандаг энэ бүхнийг хожуу ойлгодог нь үзэх тусам сэтгэл өвтгөдөг. Мэдээж энэ нь ч Сандагийн буруу биш. Г.Равдан жүжигчин "Сүүдэр" киноныхоо талаар "Дугарын тухайд дотор хүнтэйгээ тэрсэлдэж, хамаг сэтгэлийн тэнхээгээ барж, өөрөө өөрийгөө яллаж, үйл лайгаа үзэж яваа хүн" гэсэн байдаг. 

Түүний бүтээсэн бас нэгэн сонирхолтой дүр бол "Алтан шонхор"-ын Хажир бөө. Г.Жигжидсүрэн найруулагчийн энэ бүтээлийн тухай "Жийгээ найруулагч надаас Хажир зайран гарч ирнэ гэж бодсон байх" гэсэн байх бөгөөд дараа нь мөн "Мөнх тэнгэрийн хүчин дор" кинонд бөөгийн дүрд тоглодог.
.jpeg)
| "БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |