Өдгөө миний насан дээр л Д.Пагмадулам олон зовлон үзэж дээ. "Хэрэв би тэр түүхэн эмэгтэйн оронд байсан бол бэрх нийгмийн бэрхшээл давааг давж чадах байсан болов уу" гэж өөрөөсөө асууж үзлээ. Ялимгүй юманд л нурмайчихдаг зан, сэтгэл хоёроо бодохоор лав дааж гарч чадахгүй байх. Гэхдээ түүнд харийн оронд очоод сурч мэдэж, хөгжье. Сурсан эрдмээ бусадтай хуваалцъя гэснээс өөр ямар хүсэл, бас "гэм" байсан юм бэ. Аль ч цаг үед залуус эрдэмд шамдаж, нүдээ гэмээнэ улс орны хөгжил урагшилна. Ийм л хүсэл, санаа түүнийх байсан. Гэсэн ч манлайлан тэмцэгч хэнийг ч нугачин дардаг харгис нийгмийн золиос тэдний залуу нас байв. Гэсэн ч хүслийг нь боогдуулж, хясаж хавчсан бүхэнтэй тэд, тэр дундаа Пагмадулам шударга, үнэн, өөртөө итгэлтэй чанараараа эрс тэмцэж, хэлмэгдүүлэн шоронд хорьсон байхад ч "Үгүй" гэж хэлээд, турьхан биедээ даамгүй тэнхээг гаргаж, бүхнийг даван туулсан. Түүхийн мэдээллээр, 1931 онд түүний сонгох, сонгогдох эрхийг хасаж, 1932 онд Намын III цэвэрлэгээгээр Намын гишүүнээс нь хөөгөөд 1932 онд Д.Нацагдоржийг үндсэрхэг үзэлтэн, хувьсгалын эсэргүү хэргээр, Д.Пагмадуламыг бас хэргийн учир баривчилсан. Мөн гадаадад хамт сурсан Б.Гомбо, Б.Лооройсамбуу, Д.Намдаг, О.Намнандорж нарын 14 хүнийг баривчлан хорьсон гэдэг.
.jpeg)
Хатуу хүтүү амьдралыг туулж, охид, эмэгтэйчүүдийн төлөө дуу хоолойгоо өргөж ирсэн энэ эмэгтэйг одоогоос таван жилийн өмнө л цагаатгасан байдаг. Хүсэл мөрөөдөл дүүрэн, цовоо сэргэлэн танхи "жаахан" охиноос хүний гэргий, хүүхдийн ээж, тулж ирэх бэрхшээл бүхнийг сөрөн тэмцэгч хатуу чанд эмэгтэй болох хүртэлх бүх л даваа нугачааг харуулсан "Пагмадулам" киног өчигдөр үзлээ. Түүхэн тэр эмэгтэйтэй "уулзлаа."
Их зохиолч Д.Нацагдорж, түүний гэргий Д.Пагмадулам нар Зөвлөлт холбоот улсын Ленинград хотод суралцаж ирээд, Герман Улсад оюутан болсон. Гэсэн ч сургуулиа төгсөж ч амжилгүй буцаж иржээ. Гэнэт эх орондоо ирэх захидал илгээж, дуудуулсан нарийн учрыг хэн ч тэдэнд хэлсэнгүй. Аргагүйн эрхэнд Д.Нацагдорж төмөрийн үйлдвэрт ажиллаж, Д.Пагмадулам дэлгүүрт худалдагч хийж, арай ядан амьдарч байна. Харин тэдэнд даргын жолооч хийдэг Д.Пагмадуламын найз Бат овоохон тус болох аж. Цааш харин тэдний байдал хэрхэн өрнөхийг "Пагмадулам" түүхэн, намтарчилсан уран сайхны киноноос сонирхон үзээрэй.
Энэхүү киног Монголын эмэгтэйчүүдийн холбооны 100 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн бөгөөд "Хамба Фильм" студийн ерөнхий найруулагч Б.Ганболд найруулсан байна. Харин ерөнхий продюсераар нь Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, гүйцэтгэх продюсераар нь жүжигчин Ө.Мөнгөнтулга, Б.Ганнасан нар ажилласан бол кино зохиолыг нь Д.Золзаяа, Мө.Батбаяр нар хамтран бичжээ. Бид уншигч танд гол хоёр дүр болох Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарын дүрийг бүтээсэн залуу жүжигчин О.Мөнгөн-Очир, А.Номин-Эрдэнэ нарыг танилцуулж байна.
.jpeg)

.jpeg)
| ТЭДНИЙ БҮТЭЭСЭН Д.НАЦАГДОРЖ, Д.ПАГМАДУЛАМ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |