Эрх мэдэл, албан тушаалын төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй, мөнгөөр бусдын амь, амьдралыг дураар шийддэг, удирддаг "Гарц" киноны “DH” группын ерөнхийлөгч Буянтогтохын дүрийг тэр чадварлаг бүтээжээ. Хүнлэг сэтгэл, хүн чанар нь хэдийнэ өөрөөс нь холдон арилж, одоо байгаагаасаа илүү сандал суудалд сууж, бүр төрд шургалахаар, гишүүнд бөхөлзөж гишүүн болохоор хэлсэн бүхнийг нь үг дуугүй дагах нэгнийг өөртөө бүрэн суулгаж, дүрдээ эзэн болж, өнөөдөр төрд орж мөнгө идэхээр байдгаа барж, үхэн хатан зүтгэж буй Буянтогтохуудыг жигштэл ил үзүүлж, илрүүлэн бүтээсэн нь яах аргагүй үзэгчдэд сонин байв.

Түүний мөнгөөр бүхнийг шийдэж буй жишээнээс дурдахад, газар хууль бусаар авах даалгаврыг хүүдээ өгч, түүнээс үүдэн хүн хөнөөсөн, гэр бүлийнхэнд нь мөн л мөнгө өгч дуугүй болгох гэж үзсэн, хүү нь хэрэгтэй болохын даваанд олон жил хамаг бүхнээ даалган хийлгэж байсан найз Тулгыг нь мөн л дүүг нь гадаадын сайн сургуульд явуулж өгнө, тэтгэж, дэмжинэ гэсэн амлалттайгаар шоронд оруулсан, эцэст нь тэнд нь амийг нь хорлосон. Үүгээр ч зогсохгүй цагдаагийн дарга, хэрэг мөрдөж буй мөрдөгчид авлига өгөх гэж оролдсон гээд мөнгө л байхад бүхний учрыг олно гэж эндүүрэх том дарга. Гэхдээ тун хянамгай, хашир, эрсдлийг тооцогч баян.

Жүжигчин, найруулагч Б.Гарамхандыг бид "Солонгон зүгт", "Бүхнээс дээгүүр", "Зориг", "Итгэл", "Алдагдсан өдрүүд", "16 дахь хавар" тэргүүтэй олон арван бүтээл найруулснаар нь мэдэх билээ. Эдгээрээс "16 дахь хавар", "Тэнгэр, газрын заагт бүтээлүүдийнхээ кино зохиол дээр ажиллажээ. Мөн тэрбээр "Маргааш бид буцна", "Хязгааргүй", "Муу нүүрт", "Хохирогч", "Гэрч", "Би ээж болмоор байна", "95%", "Zura II”, зэрэг кинонд часхийсэн дүрүүдийг бүтээснийг үзээгүй хүн ховор байх.
Дүрийн тухайд хэрхэн ажиллаж, өөртөө суулгаж, ямархнаар урладгийг эхлэлд өдгөө яг шуугиулаад буй "Гарц"-ын дүрээр нь жишээ татан бичсэн учир энд дахин давтах нь илүү байх. Зөөлөн дөлгөөн, зэвүүн дориуныг ч хослуулан бүтээж.



| Б.ГАРАМХАНДЫН ӨӨРЧЛӨЛТ БУЮУ "ГАРЦ"-ЫН БУЯНТОГТОХ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |