Зэлэм, Хангал хоёр хэмжээлшгүй их эд баялаг, хязгааргүй их аз жаргалыг амархан олно гэж эндүүрсэн. Хүн хүсэлдээ хэзээ ч амархан хүрдэггүй. Хяслыг давж, тийш үнэн гэгээнээр зүтгэж гэмээнэ хариуд нь ирдэг зүйл. Үүнийг мэдэхгүй яваа хоёр залуу. Мэдэх нь битгий гэл өнгөрүүлсэн амьдралдаа юуг буруу хийснээ ч мартсан. Алт эрдэнэс тэдний нүдийг сохолж, зөвхөн долоон овоонд хүрчихвэл л амьдрал сайхан болно гэсэн хэт гэнэн зорилго, зориг тэднийх байв. Гэвч үйлийн үр, хүн юу тарьна түүнийгээ хураана гэдгийг, ертөнц өөрөө там, диваажин, түүн доторх аз жаргал, баяр гуниг, гомдол цөхрөл, атаа хорсол, шунал тачаал, буян, нүгэлийн тойрог гэдгийг тэд мартаж. Үгүй бүр анхнаасаа тийм зүйлийг ухаараагүй ч байх.

Тун энгийнээр бид алхам тутамдаа зөв амьдарч, сайн үйл хийж, гэгээн сайхныг дуулбал бусдаас сайн сайхныг л хариуд нь авч, “Амьдрах сайхан юм аа” гэж дуу алддаг. Харин муу үйл, муухай бүхний хариуд доромжлуулж, зовохдоо “Энэ амьдралаас түргэхэн явах сан” гэж адгадаг. Тун товчоор ийм л зүй тогтолтой юм. Үүнийг П.Дэлгэрбаяр найруулагч бидэнд “Тойрог” сэтгэхүйн аймшгийн төрлийн киногоороо харуулж байна. Мөн үхээд л бүх зүйл төгсдөггүй. Энэ ертөнцийн там, диваажингаас өөр ертөнцийн там, диваажин руу хүрч, нүгэл үйлдэж байгаад түүнийхээ хариуд шууд там руу илгээгддэгийг ч илэрхийллээ. Кинонд үхэхээс өмнөх үхсэний дараахыг ч ээлжлэн үзүүллээ. Тэр дундаа "Нүглийн тойрог эхэлсэн цэг дээрээ дуусдаг" гэдгийг дүр болоод үйл явдлаа тойруулан зурж байгаад дэлгэлээ. Үзэгчид ч тэр бүхнийг хамт тойроод ирэхдээ өөрсдийн муу, сайн үйл, нүгэл, буяныг нэгжлээ. Гарцаагүй энэ найруулагчийн бодол, шийдэл, найруулга энэ.
Тэр угаас цаг хугацаагаар чөлөөтэй аялж, түүнийг бодол болон зүүдээр урагш, хойш хөдөлгөн ухрааж, буцааж, төгсгөлөөрөө эхэлж, эхлэлээрээ дуусдаг, ямар нэгэн тогтсон хэлбэр дараалалд захирагддаггүй, үзэгчдийн өмнө “бэлэн хоол” тавьж өгөхгүйгээр заавал гурил зууруулж, мах хэрчүүлж, ногоо арилгуулж өөрсдөөр нь хоолыг нь хийлгэдэг уран бүтээлч. Ингэж бүтсэн амтат “хоол” бол түүний бүтээл. “Бэлэн хоол” тавьж өгдөггүй гэдэг нь санаагаа амархан, сул чөлөөтэй илэрхийлэхгүй, үзэгчдийг төөрөгдүүлж, тэднийг дагуулан бодуулна. Юу өгүүлж байгаа нь тодорхой, санаа нь эхэндээ мэдэгдсэн атлаа үйл явдлаар дорвитойхон ч хөтлөхгүй явсаар дуусах кинонууд байдаг даа. Тэр харин тийм энгийнээс хэзээнээс холдон ангижирч, өнгөрсөн дэх дурсамж, ирэх ирээдүй, сэтгэц, сэтгэлтэй хамгийн ихээр “ноцолдож”, тэдгээрийг бүтээл бүрдээ мэтгэн оёдог найруулагч. Тийм нь ч Төрийн дайсан”, "Амьдрал төсөл”, “Дурлалын гэмт хэрэг”, “Найзууд”, “Илд цэцэг”, “Бууны сумыг буцааж болохгүй”, “95%” , “Зүүдний хүн 95” киногоор илэрсэн. Тэгвэл тэр нэмээд там, диваажин, бурхан, эд баялаг, хүсэл тачаалын талаар эрэн бэдэрч, түүнийг үзэгчдэд үзүүлэхийг зорьжээ, “Тойрог” киногоороо. Ажвал “Зүүдний хүн 95” дээр ч мөн алт эрдэнэсийн төлөө нэгнээ хөнөөж буй цэрэг эрсийн тухай өгүүлсэн бол энд харин эд баялагийг арай өөр зүйлстэй холбон илэрхийлсэн нь сонин байв.



| ТЭМДЭГЛЭЛ: НҮГЛИЙН ТОЙРОГ ЭХЭЛСЭН ЦЭГ ДЭЭРЭЭ ДУУСДАГ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |