Салхи Дамбий, ноён солиот, мухар Базарын дүрийг үзэгчдийн зүрх сэтгэлд хүртэл амилуулж чадсан жүжигчин бол Д.Бямбацогт гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Монголын дэлгэцийн урлагт түүний чансаатайхан бүтээсэн дүрүүдийн ур, бяртай эгнэх нь ч ховор. Тэр ""Зүрхэнд шивнэсэн үг” киноны Мухар Базарын дүрдээ би их хайртай. Гэсэн ч дүрийнхээ мөн чанарт дургүй. Ээ, дээ зэвүүн, балиар нөхөр шүү дээ. Хэрэв би ч гэсэн муу хүн байсан бол тийм байх л байсан биз гэж хааяа бодогддог юм" гэсэн удаатай.
Мөн “Улаан эрэг” киноны Балдановын дүр намайг их зовоосон. Ёстой хэцүү байсан" гэнэ. О.Бат-Өлзий найруулагч ноён солиотын дүрд анх Эрдэнэзаан жүжигчнийг сонгосон гэдэг. Гэсэн ч түүнд ажил гарсны улмаас хоёрдугаар найруулагчаар ажиллаж байсан Д.Бямбацогтыг тоглуулах болж. Ерөнхий найруулагчийн гэнэтийн тушаал авсан жүжигчин ямар ч бэлтгэлгүй тоглосон ч хэн бүхний сэтгэлд ноён солиот эрийг мартахгүйгээр үлдээж чадсан. Түүнээс гадна "Ээждээ л үнсүүлэх сэн", "Ээжийн дайсан", "Шарталт", "Сөрж болдоггүй тавилан", "Өртөө", "Шүүдэр дундуур", "Миний хүүтэй гэрлээч" зэрэг кинонд тэр мартах аргагүй дүрүүд бүтээсэн билээ.
Түүнчлэн "Би цайлган талдаа, өгье гэвэл өгчихдөг Дамбий шиг л хүн” гэж өөрийнхөөрөө зан чанарыг тэр дүртэйгээ жишнэ. Амьдралд алдаж, жаахан балгаж явсан үе ч түүнд бий. Энэ тухай "Би энэ нийгмийг ойлгох гэж арав гаруй жил алдсан. Алдсан ч гэж болохгүй юм аа, ойлгосон юм чинь. Үнэхээр няцмаар цөхөрмөөр үе байдаг юм шүү. Уран бүтээлч хүн амьдрал мэддэг байх хэрэгтэй гэж багш нар маань хэлдэг байсан. Уран бүтээлч хүний түүхий эдийн зах бол амьдрал. Энэ л захаас бид түүхий эдээ авч өөрийн лабораторидоо боловсруулж бүтээгдэхүүн болгож байдаг. Тэр нь хүмүүсийн нийгмийн харилцааны сэтгэлзүйд хүмүүжлийн маш том нөлөө үзүүлдэг. Миний хувьд гурван ч удаа осолд орж, үхэхээс бусдыг л үзлээ. Би оюун санааны сэтгэлгээний талын өөрөөсөө өөр дүр бүтээчих юм сан л гэж бодож явдаг" гэсэн нь бий.Мөн чанар, уран бүтээлчийн зарчмын хувьд тэр ийм бодол санаатай нэгэн байна.

Тэр энтэй дүр өдгөө уран бүтээлчдээс төрөөгүй л байна.
| ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮРҮҮДТЭЙ ЭГНЭХ НЬ ТУН ХОВОР БАЙНА ДАА |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |