Энэ сарын 25-нд The Coach буюу “Дасгалжуулагч” УСК- ны нээлт болно. Киноны зохиолыг бичиж, найруулсан Э.Ган-Очирт энэ киноны зохиолыг бичиж эхэлсэн цагаас нэг л зүйл бодогджээ. Тэр нь “Оргил” гэх гол дүрийнхээ бодит хүнийг олоод уулзчих юм сан гэх хүсэл. Тэрээр өөрийнхөө хэмжээнд хайж үзсэн ч амжилт олоогүй. Тиймээс та бүхнээс энэхүү бодит дүрийг олоход туслахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Бидний жинхэнэ баатрууд одоогоос арав гаруй жилийн өмнө Баянхошуунд байрлах “Баясгалантай” хүүхэд хөгжлийн төвийн ойролцоох сагсны талбай дээр тоглодог байсныг л бид мэдэж байна. Анх зохиолч тусгай хэрэгцээт иргэдийн тухай нийгэмд зөвөөр харуулах кино зохиол бичиж өгөх захиалга авчээ. Ингээд ямар өнцгөөс бичих вэ? гэсэн асуултаа хайж яваад Д.Нямжав гэх танил ахаасаа Оргилын түүхийг олж сонсжээ. “Гэр хорооллын нэгэн гудамжинд арван жилийн ахлах ангийн хэсэг хүүхдүүд оройжин сагс тоглоно. Нэг найз нь тэргэнцэртэй. Хүүхдүүд хичээлдээ явсан хойгуур тэргэнцэртэй найз нь хашааныхаа үүдэнд бусдыгаа хүлээж суух нь харагддаг. Ингээд найзууд нь ирэхээр тэд нийлж сагсан бөмбөг тоглоно. Тэр дунд өнөөх тэргэнцэртэй хүү найзуудтайгаа байхдаа үнэхээрийн аз жаргалтай байгаа нь надад мэдрэгддэг байсан. Харин хүүхдүүд ахлах сургуулиа төгсөөд явснаас хойш тэд гудамжны сагсны талбай дээрээ үзэгдэхээ болж, тэргэнцэртэй хүү ч харагдахаа байсан даа. Арваад жилийн өмнө шүү дээ” гэж Д.Нямжав ах ярьсан нь “Дасгалжуулагч” киноны зохиол бичигдэх үндэс болжээ. Хэрвээ та энэ түүхийг уншиж байгаа бол “Дасгалжуулагч” киноны жинхэнэ баатруудыг олоход туслаарай. Тэдэнтэй уулзаж өөрсдийнх нь тухай киног үзүүлж, амьдарч байсан тэр гудамжиндаа ямар их гэрэл гэгээг түгээж байсан нөхөрлөлийн түүх нь өдгөө кино бүтээл болж олон хүнд гэрэл түгээж байгааг харуулж киноныхоо нээлтэд урихыг хүсэж байна. Энэ оны 11-р сарын 25-наас өмнө энэ богинохон захиаг манай киноны жинхэнэ баатрууд олж хараад бидэнтэй холбогдвол чин сэтгэлээсээ баярлах болно. “Тэргэнцэртэй” найзтайгаа хамт сагс тоглодог байсан гудамжны сагсан бөмбөгийн багийнханд энэхүү зурвасыг олж харахад нь тусалж түгээж өгөөрэй.
Хүндэтгэсэн: “The Coach” киноны хамт олон
| БИД ЖИНХЭНЭ БААТРУУДАА ХАЙЖ БАЙНА |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |