Кино урлагийн түүхэнд агент Жеймс Бондын дүрээрээ үзэгчдэд хоногшсон нэрт жүжигчин Шон Коннери өнгөрсөн амралтын өдрөөр 90 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Тэрбээр 1930 оны наймдугаар сарын 25-нд Шотландын нийслэл Эдинбург хотод мэндэлж, өсвөр насандаа мэргэжлийн хөл бөмбөгийн багт тоглодог байжээ. 23 насандаа Шон хөл бөмбөгийн спортоо орхиж жүжигчин болохоор шийдсэн юм. Тэрбээр Их Британийн цэрэгт алба хашиж, мөн усан цэргийн тэргүүн фронтод алба хашиж байсан нь түүнийг Жеймс Бондын дүрийг бүтээхэд нөлөөлсөн байж ч мэднэ. Жеймс Бондоос гадна түүний бүтээсэн мартагдашгүй таван дүрийг танилцуулж байна.
1.”The Man Who Would Be King” (1975)

Жон Хьюстон болон Майкл Кейн нарын хамтран бүтээсэн уг кинонд Даниел Дравотын дүрийг бүтээжээ. Мөн тус кинонд дүр бүтээхийн зэрэгцээ “The Wind and the Lion” кинонд тоглосон байна.
2.”Indiana Jones and the Last Crusade” (1989)

Киноны гол баатрын эцэг болох профессор Хенри Жонесын дүрд тоглосныг нь үзэгчид сайн мэднэ. Ташрамд дурдахад хүүгийнх нь дүрд тоглосон жүжигчин Харрисон Фордоос Шон Коннери ердөө 12 насаар ах байсан юм.
3.”Untouchables” (1987)

Үзэгчид түүнийг жүжигчин Кевин Костнер, Роберт Де Ниро хоёроос "шоу"-г нь булаасан гэдэг. Түүний бүтээсэн Жим Мэлоуний дүр “Тэд хутга гаргавал, чи буу гаргана. Тэд та нарын нэгийг эмнэлэг рүү явуулах бол чи тэдний нэгийг цогцос хадгалах газар руу явуулна. Энэ бол Чикагогийн арга” гэж хэлдэг нь үзэгчдэд хоногшиж үлдсэн билээ. Уг дүрээрээ Шон Коннери “Оскар”-ын шилдэг туслах жүжигчний шагналыг хүртсэн.
4.”Marnie” (1964)

Жеймс Бонд кино цацагдсаны дараахан тэрбээр сэтгэл зүйн триллер “Marnie” кинонд Марк Рутландын дүр бүтээсэн байдаг. Мөн “New York Times” сониноос тус киноны гол дүрийн жүжигчдийг “сэтгэл татам”, “ирээдүйтэй” хэмээн цоллож, туршлагагүй байдлыг нь ч дурдсан нийтлэлдээ онцолж байв.
5.”The Hunt for Red October” (1990)

АНУ руу довтолж буй Зөвлөлтийн усан цэргийн флотын ахмад Марко Рамиусын дүрийг бүтээжээ. Судлаачид АНУ-ын жүжигчин Алек Болдуин, Шон Коннери хоёрыг дүрээ маш сайн бүтээсэн хэмээн сайшаадаг.
| Шон Коннеригийн бүтээсэн мартагдашгүй таван дүр |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |