Сэтгэл доторхоо үл чагнаж, өөртэйгөө тэмцэлдэнэ. Энэ тэмцэл цаашлаад сэтгэл зүйн өвчин болох талаар “Винландын домог” өгүүлдэг. Эхнэр, хоёр хүүхдийн хамт нам гүм аж төрөх Тоорсын амьдрал нэгэн өдөр орвонгоороо эргэх нь тэр.
Исландын хойд нутгийн цас мөсний оронд учир битүүлэг хөлөг онгоц газардсан нь түүний араас 10 гаруй жилийн нэхсэн цэргүүд байв. Олон жилийн өмнөх Дани, Норвеги болон Английн хоорондох дайны үеэр тулааны талбарыг хааны зөвшөөрөлгүй орхисон жанжинд үхлийн ял оноохоор ирж. Гэвч нэхэж ирсэн цэргүүд Тоорстой үл тулалдах бөгөөд түүнд “Заавал очих” нэгэн газрыг зааж өгнө. Араас нь нэхэж ирсэн цэргүүд ийнхүү түүнийг орхисон нь түүнтэй тулалдаад ялагдаж болзошгүй гэсэн айдсынх байлаа. Тоорс заасан газарт очиход далайн дээрэмчид тулсан юм. Тулалдааныхаа эцэст олзлогдсон хүүгээ тавьж, явуулахыг хүсэн өөрийн амийг далайн дээрэмчдэд өгнө. Тэрбээр “Жинхэнэ дайчинд илд хэрэггүй” хэмээж, зогссон хэвээр амь насаа алдана. Дараа нь очих газаргүй болсон, мөн эцгийнхээ өшөөг авахыг хүссэн Тоорсын хүү Торфинн далайн дээрэмчдийн хөлгөөр хамт аялна. Энэ хугацаанд Торфинн эцгийг нь хөнөөсөн далайн дээрэмчдийн ахмад Аскеладдыг халз тулаанаар ялахыг хүссэндээ түүнийг даган дээрэмчний, алуурчны амьдралыг сонгох юм.
.jpg)
Эцгийн хамт гэрээ орхисноос хойш Исландын арлууд дайны талбар болж, эхийгээ алдаж, эгчийгээ боол болсныг Торфинн хэзээ ч мэдэхгүй нь гунигтай. Исландыг орхисноос хойш Англи, Дани, Норвеги зэрэг Европын орнуудаар дайн тулаан хийж, хөлсний цэргээр ажиллах Торфиннд зөвхөн тулааны туршлага, ур чадвар өгснөөр Аскеладдыг хөнөөж, эцгийнхээ өшөөг авах зорилго нь нэгэн өдөр үгүй болох нь тэр. Английн эзлэн түрэмгийллийг зогсоох уг дайны дунд буюу 1013 онд Данийн дарангуйлагч хаан Свейнийг хаан ширээнээс буулгаж, түүний бага хүү Күнүтэг хаанд өргөмжлөхийн тулд Аскеладд өөрийн амийг золин, Свейн хааныг хөнөөж, улмаар Күнүтэ ханхүүгийн гарт амиа алддаг. Эцгийгээ нас барснаас хойш өшөө авахыг амьдралын туйлын зорилгоо болгосон Торфинны амьдрал нүднийх нь өмнө үгүй болно. Хамгийн дотнын хүнээ алдав уу гэмээр Торфинн уйтгар шаналан руу унах аж.
Түүний багад эцгийнх нь худалч найзын ярьж өгдөг байсан “Винланд” арлын тухай дүр зураг толгойд нь бууж, эцэг, эх, эгчтэйгээ эрх чөлөөтэй нь аргагүй гүйж буйгаар Торфинн төсөөлнө. Эцгийнх нь мөн өнөө худалч өвгөний дурдах дуртай “Винланд” нь магад дотоод сэтгэлийн эрх чөлөө ч байж болох. Уг арлыг хэн ч мэддэггүй, газрын зураг дээр хаана ч тэмдэглээгүй юм. Аскеладдын үхлээс хойш зорилгогүй, амьдралгүй болсон Торфинн өөрийн дотоод “Винланд”-ыг олсон нь өөрийн хүслээр боол болох байлаа. Японы зохиолч, уран бүтээлч Юкимүра Макотогийн энэхүү шилдэг бүтээл хэдий нь 2005 онд уншигчдад хүртээл болоод зогсохгүй өнгөрсөн жил “Вит” студиэс 24 ангитай цуврал болгож, 2019 оны шилдэг бүтээлүүдийн нэг болсон билээ.
| Винландын домог |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |