Америкийн зохиолч, сэтгүүлч Патрик Нессийн 2008 онд хэвлүүлсэн “Chaos Walking” гэж цуврал зохиол бий. Энэ зохиолын эхний боть болох “The Knife of Never Letting Go” бүтээлээс сэдэвлэсэн уг киноны нээлтийг ирэх оны нэгдүгээр сарын 22-нд хийхээр зарласан билээ. Жүжигчин Том Холланд, Дэйзи Ридли нар гол дүрд нь тоглох бөгөөд “Lionsgate” корпорац дэлгэцийн бүтээл болгох юм.
.jpg)
Латин Америкт суурьших америк гаралтай нэгэн эмэгтэйн хайр сэтгэл, хүсэл мөрөөдөл, өөрөөсөө урвасан түүхийг өгүүлэх “Stars at the Noon” номыг Германы зохиолч, яруу найрагч Денис Жонсон 1986 онд хэвлүүлэн гаргажээ. Уг эх зохиолоос сэдэвлэж, нэрээр нь нэрлэсэн тус киноны гол дүрд Маргарет Куали, Роберт Паттинсон нар тоглох юм. Одоогоор нээлтээ хийх хугацааг албан ёсоор зарлаагүй ч энэ онд нээлтээ хийнэ гэдгээ холбогдох байгууллагаас мэдээлээд байна.

Хэдийнээ уншигчдын танил болоод буй Жожо Моейсын зохиолоор бүтээсэн киноны нээлтийг ирэх жил хийх талаараа “Netflix”-ээс мэдэгдээд буй. 1960 онд Лондон хотод байрлах гэртээ олон жилийн дараа очсон нэгэн сэтгүүлч бүсгүй тоосонд дарагдсан хуучин захиануудыг олсноор уг зохиол эхэлдэг. Тэр олон захиаг уншсан бүсгүйн хайр дурлалын тухай өгүүлэх киноны гол дүрд жүжигчин Фелисит Жонес тоглохоор болсон юм.

Америкийн детектив зохиолч А.Ж.Финны “Woman in the Window” хэмээх сэтгэл зүйн триллер зохиолоос сэдэвлэсэн уг киног “20 дугаар зуун” студиэс дэлгэцийн бүтээл болгох юм. 2019 оны аравдугаар сараас эхлэн зураг авалтын ажлаа эхэлсэн ч коронавирусийн хөл хорионы улмаас хойшилсоор ирэх онд нээлтээ хийхээр болсон билээ. Киноны гол дүрд “Golden Globe” шагналын хоёр удаагийн эзэн, жүжигчин Эми Адамс тоглосон юм.

Америкийн зохиолч, продюсер Ник Антоскагийн “The Quiet Boy” зохиолоос сэдэвлэсэн “Antlers” аймшгийн кино энэ оны хоёрдугаар сард нээлтээ хийнэ. Гэртээ ер бусын амьд биет нуусан байж болзошгүй хүүгийн талаарх мэдээллийг ангийн багшаас нь цагдаа нар тодруулахаар очсоноор зохиол эхэлдэг. Жүжигчин Кери Рассел, Жесси Племонс нар гол дүрүүдийг бүтээсэн уг кино хэдий нь зураг авалтаа дуусгасан бөгөөд нээлтээ хийх хугацаагаа хүлээж байгаа гэнэ.

| Энэ онд нээлтээ хийх эх зохиолоос сэдэвлэсэн таван кино |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |