Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” зохиолоос сэдэвлэн дэлхийн олон оронд жүжиг, мюзикл, кино, телевизийн цуврал зэрэг олон бүтээл төрөн гарсан байдаг билээ. УДЭТ-т “Анна Каренина” жүжиг тавигдах гэж буйтай холбогдуулан театрт болон кино урлагт уг роман хэрхэн амилж, шүүмжлэгчид хэрхэн үнэлж байсныг хүргэж байна.
1935 онд бүтээсэн “Анна Каренина” киноны гол дүрд Холливудын алдарт жүжигчин Грета Гарбо дүр бүтээж байжээ. Кино гарсны дараахан “Гардиан” сэтгүүлд нийтдэгдсэн Гретагийн талаарх шүүмжлэлд “Гретагийн тухай ярьж, бичсэн бүхэн утга учиргүй гэмээр байна. Тэрбээр жүжиглэхдээ үзэгчид юу гэж бодох талаар хэзээ ч сонирхдоггүй. Домог төрж байна” хэмээн Гретагийн жүжиглэлтийг магтаж байв. 1927 онд дуугүй киноны үед “Хайр” хэмээх Лев Толстойн “Анна Каренина” бүтээлээс сэдэвлэсэн кинонд мөн Аннагийн дүрд Грета тоглож байв. Тухайн үед “Хайр” кино нь хэт жүжиглэлттэй, драматик байсан хэмээн шүүмжлүүлж байжээ.

1992 онд Бродвей театрын тайзнаа “Анна Каренина” мюзикл жүжиг тавигдаж байв. Лев Толстойн ижил нэрт романыг Петер Келлогг тайзны жүжиг болгож, тус театрын үүсгэн байгуулагч Теодер Манн найруулан тавьж байжээ. Анна Каренинагийн дүрийг Анн Крамб бүтээж байв. New York Times сэтгүүлд гарсан шүүмжид “Бүхий л аз жаргалгүй мюзикл өөрсдийнхөөрөө жаргалгүй байдаг. Гэвч “Анна Каренина” жүжиг шиг золгүй нь үгүй билээ” хэмээн шүүмжилж байлаа. Тодруулбал, “Анна бол ёс журмын илэрхийллээр дүүрэн эмэгтэй. Түүний үйлдэл бүр чухал билээ. Анна өрөөнд орж ирэхэд бүгд түүн рүү харж байлаа. Харин Хатагтай Крамбыг дуулж эхлэхэд Анна анхаарлаас гарсан юм” хэмээн жигтэйхэн бангадаж байжээ.
.jpg)
Английн найруулагч Жое Райтын бүтээл Анна Каренинагийн уг хувилбар дэлхий дахинд алдартай билээ. Анна Каренинагийн дүрд Кира Найтли дүр бүтээж байсан бөгөөд шүүмжлэгчид “Муу утга зохиолын хувилбарууд бүгд адил. Гэхдээ сайн утга зохиолын хувилбар өөрсдийнхөөрөө амжилттай байдаг. Аннагийн дүрийг Кира Найтли гүйцэтгэл сайтай, сайн бүтээсэн. Тэрбээр эхнэр хийгээд ээж гэдэг дүрээ мэдэрч чадсан” хэмээн “Гардиан” сэтгүүлд бичиж байжээ.

2018 онд Чикаго хотод тавигдсан “Анна Каренина” жүжгийг Дорати Милне найруулж, Илзе Зачариес Аннагийн дүрийг бүтээж байжээ. Тус жүжигт зохиолыг нь жүжигтээ тааруулж зассанд шүүмжлэгчид дургүйхэн таваас гурван оноогоор үнэлж байв. Тийм хэдий ч “Анна Каренина зөвхөн эмгэнэлт хайрын түүх биш. Философи, ёс суртахуун, нийгмийн өөрчлөлт, улс төр, шашин зэрэг олон сэдвийг хөнддөг агаад уг жүжигт бүгдийг нь хамруулах гэж үзсэн нь сайшаалтай хэмээн бичиж байв. Мөн жүжгийн төгсгөлд ичиж, нэр хүндгүй болсон эмэгтэй нас барахынхаа өмнө цангасандаа аягатай ус руу ширтэх Илзе Зачариесын жүжиглэлтийг сайшааж байжээ.

“Энэ зохиолд бүх зүйл бий. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох маш нарийн судалгааны бүтээл ч байж мэднэ” хэмээн Москвагийн дуурийн театрын найруулагч Владимир Тартаковский хэлж байжээ. Аннагийн нөхөр Карениний дүрийг кинонд “Энэрэх сэтгэлгүй, бүх зүйлийн буруутан мэтээр дүрсэлдэг. Угтаа Карениний дүр энэрэх сэтгэлтэй, нийгмийнхээ хохирогч ч байж болно” гэдэг санаагаар найруулж байв. Аннагийн дүрийг гурван жүжигчин ээлжлэн бүтээсээр өдгөө ч тоглогдсоор байгаа аж. “Энэ жүжигт энгийн, хялбархан бүтээчих дүр гэж үгүй. Үзэгчид бүхий л дүрийг ойлгож, энэрэх болно” хэмээн уг жүжгийн продюсер Алексей Болонин хэлж байжээ. Харин шүүмжлэгчид уг жүжигт гурван од л өгсөн байна. Сонгодог тайз засалттай ч хоёр дугаар хэсэгт таараагүй, 1980-аад оны поп дуу дуугарч, эхлэл хийгээд төгсгөлөө базаж чадсангүй зэрэг олон шүүмжлэлд өртөж байв.

| Анна Каренина дэлхий дахинд |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |