БОАЖ-ын сайд Д.Сарангэрэлийн хүү Х.Улам-Өрнөхөд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. Өдгөө Төрийн өмчийн Бодлого, зохицуулалтын газрын Худалдан авах ажиллагааны газрын даргын албан тушаал хашдаг Х.Улам-Өрнөх сүүлийн үед байсхийгээд л олны хэл аманд өртөж, түүнтэй холбоотой авлига, албан тушаал, тендертэй холбоотой гэгдэх асуудлууд хөврөх болсон. Тэрбээр энэ удаад ч мөн албан тушаалаа урвуулан ашигласан хууль бус үйлдэлтэй холбоотойгоор хуулийн байгууллагын хаалга татаад байгаа бололтой.
Тэрбээр өмнө нь ээж Д.Сарангэрэлийнхээ жолоочоор ажиллуулж байгаад ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилуулсан найз Д.Өнөболдтойгоо хамтран тендер нэрээр төрийн мөнгө иддэг байх магадлалтай гэх үндэслэлээр АТГ-т шалгагдаж байсан билээ. Мөн тэрбээр “Хоёр тендер авч өгнө” гэж нэгэн барилгын компанийн удирдлагаас найз н.Мөнхзулаараа дамжуулан 125 сая төгрөг авсан гэх асуудлаар өнгөрсөн онд АТГ-т шалгагдаж байсан билээ. Тодруулбал, Орон нутагт баригдах Соёлын төв, нийслэлийн нэгэн дүүрэгт баригдах цэцэрлэгийн барилгын ажлын тендерийг авч өгнө хэмээн дээрх мөнгийг авсан байж болзошгүй байгаа юм. Түүнчлэн саяхан “Нэр бүхий сайдын хүү Сингапурт тансаг зэрэглэлийн усан онгоц худалдаж авч, ковид-19 халдварын дэглэмийг зөрчин найз, нөхдөө Сингапурт аваачиж, хоёр сая ам.долларын үнэтэй уралдааны машинаа үзүүлж, усан онгоцон дээрээ тансаг хүлээн авалт зохион байгуулсан” гэх мэдээлэлд түүний нэр холбогдоод авсан.
Үүнээс гадна өөр нэгэн эх сурвалж “БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат Х.Улам-Өрнөхийг хууль, хяналтын байгууллагаар шалгагдаж, гэм буруутай нь тогтоогдох, эсвэл өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгвөл одоогийн албан тушаалд нь томилогдохоор хүлээж байгаа гэсэн. Гэхдээ ойрын хугацаанд Х.Улам-Өрнөх ажлаа хүлээлгэн өгч, Н.Цэрэнбат оронд нь буюу Төрийн өмчийн Бодлого, зохицуулалтын газрын Худалдан авах ажиллагааны газрын даргаар томилогдож магадгүй байгаа” гэсэн юм. Мөн “Сайд асан Н.Цэрэнбат Х.Улам-Өрнөхтэй холбоотой шинэ баримтыг хууль, хяналтынханд өгсөн байх магадлалтай гэсэн” гэлээ.
| Сайд асан Н.Цэрэнбат Д.Сарангэрэл сайдын хүүгийн албан тушаалыг булаацалдаж яваа гэв үү |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |