Засгийн газраас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Хурлын эхэнд УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан Монгол Улсад шинэ төрлийн мутацид орсон коронавирус илэрсэн гэдгийг мэдээллээ.
Энэ үеэр эрүүл мэндийн сайд С.Энхболд “Хөл хорионы хугацаанд халдварын эрчим буурсан гэж судлаачид үзэж байгаа. Өдөрт 1000 давж илрээд байгаа халдвар нь ойрын хавьтлуудаас илэрч байна. Хөл хорио маш үр дүнтэй арга. Олон улсад хэрэглэдэг хамгийн шилдэг арга. Хөл хорио тогтоогоогүй бол өдөрт 3000-аас дээш хүнд халдвар илрэх байсан. Нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж байна. Талийгаачийн олонх нь суурь өвчтэй байсан бөгөөд гурав нь вакцин хийлгэсэн байсан. Вакцин хийлгэж байгаа иргэдээс бид асуумж асууж, эмчийн үзлэг хийж байгаа. Үүний дүнд өргөжүүлсэн вакцинжуулалт хийж байна” гэлээ.
| С.ЭНХБОЛД: Хөл хорионы хугацаанд халдварын эрчим буурсан |
|
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |