Тухайлбал, Г.Эрдэнэбат “Сүүлд өмгөөлөгч Б.Баасанцогтын компьютерээс баримт задарч, дуулиан боллоо. Тэрний өмнө надад маш том хардлага байсан. Юу гэхээр, намайг 2020 оны тавдугаар сарын 27-нд яллагдагчаар татсан. Намайг мөрдөн байцаагч дуудаад “Та энэ хэргийг зохион байгуулсан байна” гэхэд би зөвшөөрөөгүй. “Та нар ийм ийм баримтыг нэмж авч өгөөчээ, үүнийхээ дараа намайг буруутгах эсэхээ шийд. Та нарын цуглуулсан баримт дотор миний баталсан тогтоол, гаргасан шийдвэр, прокурорын зөвшөөрөл гэх мэт зүйлс алга аа. Би ямар ямар зөвшөөрөл өгсөн, ямар тогтоол баталсныг тагнуулын байгууллагаас аваад баримтдаа хавсарга” гээд хүсэлт гаргасан. Тэр ажил ерөөсөө хийгдээгүй. Зургаадугаар сарын 5-нд намайг дахиж дуудаж байцаалт авсан. Би нөгөө л “Ийм ийм баримтыг шалгаж өгөөчээ” гэдэг зүйлийг ярьсан. Мэдүүлгээ өгөөд харих гээд зуслангийн зам дээр явж байтал мөрдөн байцаагч араас утасдаад “Би нэг зүйл дээр таны гарын үсгийг дутуу үлдээсэн байна” гэсэн. Ингээд зам зуур намайг зогсоож үлээлгээд, энэ хооронд мөрдөн байцаагч араас хүрээд ирсэн. Тэр гарын үсэг зуруулах зүйл нь намайг прокурорт шилжүүлэх тухай мөрдөгчийн санал байсан. Ингээд би ерөөсөө тав хоногийн дотор мөрдөгдөөд, яллагдагчаар татагдаж мөрдөн байцаалтын шатанд ажлын тав хоног оролцоод хэрэг маань прокурорт шилжсэн. Ингээд зургаадугаар сарын 5-нд прокурорт шилжсэн чинь 8-нд нь яллах дүгнэлттэйгээ танилц гээд прокурор дуусан. Уг нь журмаараа бол прокурор хэргийг аваад уншиж судлаад, яллах дүгнэлтээ бичдэг юм л даа. Надад 80 гаруй хуудас яллах дүгнэлт бичсэн байсан. Миний хэргийн 40 хуудас материалыг зогсоо зайгүй уншаад 80 хуудас яллах дүгнэлт бичхэд миний бодлоор сар гаруй болно.| Г.Эрдэнэбат: Б.Хурц нарын хэрэг Б.Баасанцогтын схемээр явсан юм байна |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |