Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулан Улсын онцгой комиссын ажлын хэсэг Дундговь аймагт ажиллалаа. Говийн бүсийн аймгуудын удирдлагуудтай өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлд уулзалт хийж, зарим үүрэг даалгавар өглөө. Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Говийн бүсийн зуншлага, цаг агаарын мэдээллийг өглөө. Монгол орны бэлчээрийн усан хангамжид хийсэн судалгааны тайлангаас үзэхэд усаар хангагдаагүй 58 сая га /52 хувь/ бэлчээр байна. Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн хувьд бэлчээрийн 30-50 хувь нь усаар хангагдсан ерөнхий дүгнэлт гарчээ. Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллаж, хэрэгжилтийг хангуулах, биелэлтэд хяналт тавих зэрэг арга хэмжээг авч хамтран ажиллахыг Засаг дарга нарт зөвлөж байна. Өнгөрсөн өвөл нийт нутгийн 70 орчим хувьд олон жилийн дунджаас ахиу, 30 гаруй хувьд нь олон жилийн дундаж орчим цас орж, агаарын температур олон жилийн дунджаас дулаан байсан боловч цас их орсон 8 аймгийн 36 суманд цагаан зуд, 16 аймгийн 58 суманд цагаанаар зудархуу нөхцөлтэй өвөлжсөн сургамжид энэ жил дүгнэлт хийж өвөл, хаврыг өнтэй давах ажлыг бүх түвшинд хамтран зохион байгуулж, зохицуулалт хийж ажиллах шаардлагатай байна. Аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн тооцоо хийхэд 60.2 мянган тн өвс,15.9 мянган тн тэжээл бэлтгэх хэрэгцээтэй байна. Говийн бүсийн аймгуудад өвөлжилт хүндрэх төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж, өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангахыг Монгол Улсын Шадар сайд үүрэг болголоо
| Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Дундговь аймагт ажиллалаа. |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |