Өнөөдөр Монгол хүн анх удаа сансарт ниссэн түүхэн өдөр тохиож байна. Үүнтэй холбоотой Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн дээд одон медаль гардууллаа.
Тодруулбал, Монгол Улсын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчааг Чингис хаан одонгоор шагналаа. Энэ үеэр Монгол Улсын баатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа "Монгол Төрийн эрхэм дээд одонгоор шагнуулсандаа туйлын баяртай байна. Монгол, Зөвлөлтийн сансарын хамтарсан нислэгийн 40 жилийн ой энэ өдөр тохиож байна. Сансрын хамтарсан нислэг бол олон хүний хөдөлмөр шингэсэн үйл ажиллагаа байв. Энэ бэлтгэл ажилд оролцсон олон хүн, байгууллага, эрдэмтэн бий. Энэ үйл явдалд биеэр оролцсон намайг шагнаж байгаа нь тэр ажилд оролцсон бүх хүний үнэлж байгаа үйл хэрэг гэж харж байна. Монголчуудынхаа буян хишиг, төрийн буян хишгийг мөн ч их хүртсэн. Буян хишгээ хайрлаж байдаг Монголынхоо ард түмэнд талархал илэрхийлье" гэлээ.
Б.БАДРАЛ
| Сансрын нисгэгч Ж.Гүррагчааг Чингис хаан одонгоор шагналаа |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |