Г.Занданшатарын Засгийн газарт “муу” нэртэй сайд олон бий. Тухайлбал, өнгөрсөн өвөл Г.Занданшатарын Засгийн газрыг “унаж” мэдэх хэд хэдэн акц өрнүүлсний нэг нь эрчим хүчний асуудал байсан. Өөрөөр хэлбэл, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нар Ерөнхий сайд Г.Занданшатарын чихийг багагүй халууцуулсан гэсэн үг. Түүний араас шил Боловсролын сайд П.Наранбаярын нэр бичигдэх нь гарцаагүй.
Оновчгүй шийдвэрээрээ олон нийтийн шүүмжлэлийг хамгийн их дагуулсан нь Боловсролын сайд П.Наранбаяр. Засгийн газрынхаа нэр хүндийг сэвтүүлсэн дараагийн сайд нь Аж үйлдвэр эрдэс баялагийн сайд Г.Дамдинням. Халуун намраар шатахууны хязгаарлалтад орж, ыиргэдиийг бухимдуулсан тэрбээр танхимынхаа нэрийг доош татсан гишүүдийн тэргүүн эгнээнд жагсаж байна. Улмаар Засагт багтаад удаагүй Шадар сайд Х.Ганхуягийг тойрсон шүүмжлэлүүд чамгүй бий. Өөрөөр хэлбэл, хөдөө орон нутагт бус, хотоос ажлаа хийдэг Шадар сайд хэмээн олон нийт шүүмжилж, дургүйцлээ илэрхийлж эхэлсэн. Цаашлаад Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан хотын дарга Х.Нямбаатартай сөргөөцөлдөж, цахим орчинд түүнтэй холбоотой сөрөг мэдээллүүд түгэх болсон гэгчлэнгээр Засгийн газрын сайд нарын талаас илүү нь ард түмний өмнө нэр хүнд муутай байна.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН 1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ТАРААНА
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт 12 тэрбум хувьцааны· 8.8 тэрбум буюу 73.5 хувийг төрийн өмчийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК, долоон сая буюу 0.06 хувийг 488 үндэсний аж ахуйн нэгж, 3.2 тэрбум буюу 26.4 хувийг Монгол Улсын 3.4 сая иргэн тус тус эзэмшиж байна.
ЗАСГИЙН ГАЗАР 500 САЯ АМ.ДОЛЛАРЫН БОНД ГАРГАЛАА
Засгийн газраас “Сенчири-5” бондыг 2026 оны гуравдугаар сарын 3-нд олон улсын санхүүгийн зах зээлд гаргасан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн. Нийт 500 сая ам.долларын бондыг зургаан жилийн хугацаатай, 5.95 хувийн хүүтэйгээр амжилттай арилжаалан, 2026 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй “Номад” бонд, 2028 онд төлөгдөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бондоос 321.6 сая ам.долларыг буцаан худалдан авах өрийн зохицуулалтыг хийжээ. Ингэсгээр Засгийн газар 2028 онд төлөгдөх өндөр хүүтэй гадаад бондын дүнг бууруулж 14.5 сая ам.доллар буюу 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэж, төсөв, төлбөрийн тэнцэлд ирэх гадаад төлбөрийн дарамтыг бууруулж, гадаад валютын ханшийг тогтвортой барих, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах боломжийг нээж байгаа гэдгээ мэдэгдсэн юм.
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭЛТЭЙ ТӨРИЙН НУУЦЫН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ БОЛГОНО
Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай төслийг өргөн мэдүүлэхээр болсон талаар Засгийн газраас мэдээллээ. Энэ талаар Хуул зүй, доод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ “Албан тушаалтнууд дур зоргоороо шаардлагагүй мэдээллийг нууцалж болдог байсныг хуулиас хасна. Тагнуулын байгууллагад бүртгэлтэй байгаагаар 894 албаны нууц байна, цаашид ил болно гэсэн үг. Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, төрийн байгууллага бүх шатанд ил тод нээлттэй байдлыг хангах, иргэдийн мэдэх эрхийг хангах чиглэлээр хийж байгаа хуулийн төсөл юм. Ирэх долоо хоногт уг хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Төрийн нууцын жагсаалтыг Засийн газар баталж байгаа. 574 мэдээлэл байгаа” гэлээ.
Энэ мэтээр Засгийн газар олон нийтийн хүлээлэд байсан хуулийн төслүүдийг оруулж ирлээ. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд Засгийн газраас хэлэлцүүлсэн хуулийн төслүүд цаг үеийн шаардлагад нийцэхгүй байна гэх шүүмжлэлийг дагуулж ирсэн. Тэгвэл энэ хаврын чуулганаар Засгийн газар танхимын нэрээ тордох ажлуудыг эхлүүлэх нь бололтой.
| ТАНХИМАА ӨӨД НЬ ТАТАХ ЗАСГИЙН ШИЙДВЭРҮҮД |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |