Хүний эрхийн үндэсний комисс, Жендерийн үндэсний хороо, “Гэрэл” медиа групп, “Зөвийг шүгэлдэгчид” ТББ хамтран “Баяр уу, эрх үү” нөлөөллийн аяныг эхлүүллээ. Тус аяны нээлт өчигдөр Төрийн ордонд болж, “1000 эмэгтэйн мянган амьдрал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгийн гол зорилго нь хүний эрхийн зөрчлийг арилгах, хэвшмэл буруу ойлголтыг өөрчлөх, хүн бүрийг хүйсээр нь бус чадвар, сонголт, үнэ цэнээр нь үнэлэх хандлагыг төлөвшүүлж, нийгэм, соёлын орчныг бүрдүүлэхийг оршжээ. Ийм ч учраас зохион байгуулагчид эмэгтэйчүүдийн эрхийн зөрчлийн талаар урьдчилан судалж, статистик мэдээлэлд тулгуурлан өөрчлөлт хийх шаардлагатай байгааг хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа. Тодруулбал, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөх шалтгаан нь нийгмийн хандлага, эдийн засгийн бүтэц, институцийн зохион байгуулалт, эрх мэдлийн хуваарилалт гэхчлэн олон зүйлээс үүдэж байгааг хэлэлцүүлгээр танилцуулсан юм.
“Хэвшмэл ойлголтоо өөрчилье” уриатай “1000 эмэгтэйн мянган амьдрал” хэлэлцүүлэгт нийслэл, орон нутгийн 1000 орчим эмэгтэй оролцлоо. Тус хэлэлцүүлэгт УИХ-ын 126 гишүүнийг урьсан ч УИХ-ын гишүүн Г.Хосбаяраас бусад нь оролцсонгүй. Зохион байгуулагчид болон хэлэлцүүлэгт оролцсон эмэгтэйчүүдийн зүгээс бодлогын түвшинд өөрчлөлт хийх шаардлагатайг шаардсан ч УИХ-ын гишүүд тэр дундаа эмэгтэй гишүүд оролцолгүй, хойрго хандаж байгаад шүүмжлэлтэй хандлаа. Тодруулбал, эмэгтэйчүүдийн эрхийг хөндсөн хэлэлцүүлэгт ганцхан эрэгтэй гишүүн оролцлоо гэсэн үг.
Эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт нь зөвхөн хувь хүнийг бус, нийгмийн хөгжлийг бүхэлд нь хязгаарладаг. Монгол эмэгтэйчүүд өнөөдөр хүн амын 51.3 хувийг бүрдүүлж, дээд боловсролтой иргэдийн 60 орчим хувийг эзэлж, ажиллах хүчний оролцооны түвшнээрээ дэлхийн дунджаас өндөр үзүүлэлттэй байгаа ч энэхүү давуу байдал нь бодит эрх мэдэл, эдийн засгийн өгөөж болон бүрэн хөрвөж чадахгүй хэвээр байна гэдгийг мөн тодотголоо.
“Баяр уу, эрх үү” аян нь “Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаарх агуулгын шинжилгээ, чанарын судалгаа”-ны үр дүнг олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр түгээх,
Үндэсний хэмжээний 30 хоногийн нөлөөллийн кампанит ажлыг зохион байгуулах,
Эмэгтэйчүүдийн эрх, тулгамдсан асуудал болон хэвшмэл ойлголтуудыг засах талаар олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр цаашид үргэлжилнэ.
| ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХӨНДСӨН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УИХ-ЫН ГИШҮҮН Г.ХОСБАЯРААС ӨӨР ТӨРИЙН ТҮШЭЭ ОРОЛЦСОНГҮЙ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |