Эрүүл мэндийн яам толгойноосоо “өтжээ”. Төрийн нарийн бичгийн дарга нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ашиг хонжоо хайж байгаа нь чих дэлсүүлэх боллоо. Улсын эмнэлгийн даргыг 30 хоногт гурван одоо солиод, дампуурлын ирмэгт тулгалаа. Төрснөөс өөрцгүй, ахынхаа хүүг, туслахаас өөр туршлагагүй хувийн туслахаа эрүүл мэндийн салбарын залуучуудад зориулсан Харвардын 15 мянган ам.долларын тэтгэлэгт шахаж, эмч, мэргэжилтнүүдийн боломжийг хулгайллаа. Энэ мэт хулгай луйвар, хуудал хуурмаг нь бишгүй дээ л илэрч байна, ТНБД Д.Очирбатын. Салбарын сайд нь халаас нэгтэй, хамсаатан нь биш байлтай. Таг дуугүй, танихгүй мэт аашилж байна.
Гэхдээ үнэндээ, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд Д.Очирбатын асуудалд анхааралд хандуулах сэхээ ч алга даа. Эмнэлгийн хонгилд энэ өвөл нэг ч хүүхдийг хэвтүүлэхгүй гэсэн үгэндээ эзэн болох гэсэн ч чадаагүй. Хэлсэн үгнийх нь шүлс ч хатаж амжаагүй шахам байхад эмнэлгийн коридор дүүрч, хүйтэн шалан дээр халуурч, бүлээрсэн хүүхдүүд амь нэхэж, тэвэрсэн эцэг эхчүүд эмнэлгийн байгууллагад хэдэн цагаар дараалалд зогсоод, энэ өвлийг хэцүүхэн давлаа. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн одоогийн эрх мэдэлд очихыг тулд байдгаа барьж, мөн ч их зүтгэсэн дээ. Гэвч үнэн хэрэгтээ ингэж дуулиан шуугиан болтлоо албан тушаалд улайрч хүрснээсээ хойш эрүүл мэндийн салбарыг хөл дээр нь босгохоос хэл ам хэрүүл дуулианаараа олны анхаарлыг татаж явна. Тэр тусмаа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн эмийн чанарыг асуудлыг хамгийн их сөхөж, эрх мэдэлд хүрсэн удаатай. Угтаа бол УИХ-аар эмийн сонсгол явуулж хүртэл олны анхаарлыг өөртөө татсан байтал өдгөө ханиад томууны эд дэгдэлтийн эрчимтэй үед эмийн чанарыг асуудал хурцаар сөхөгдөж, эцэг эхчүүд хариуцлага нэхсээр байлаа. Хамгийн гол нь, салбарын сайд нь эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмнэ гэж энэ суудалдаа тогтсон. Одоог хүртэл эрүүл мэндийн салбарынхны цалин бүрэн нэмэгдээгүй, хариуцлага нэхсээр байгаа юм. Начир дээрээ цалин нэмсэн, болсон гээд байгаа боловч арванхоёрдугаар сар хүртэл өнөөх л байдлаараа амь зуух эмч, эмнэлгийн салбарынхан олон байна. Энэ тоолонд сайдын зөвлөх Б.Дэмбэрэл сошиал хуудастаа “Аль эмнэлэгт цалин нэмээгүй вэ” гээд амьтан, хүн болгоноос асууж байна. Төрийн ажил чинь төрт ёсны дагуу, тусгай хууль, журмын дагуу явагддаг баймаар. Гэтэл сайдын зөвлөх сошиалаар л тандалтын ажлаа хийж байна.

ДОХ, Сүрьеэтэй тэмцэх сангийн хөрөнгөөр Сөүл хүртэл нисэж, томилолт, туршлага судлах нэрийдлээр тоншиж байгаа гэх ТНБД Д.Очирбатын таагүй баримт олон бий. Үүний нэг нь Глобаль сангийн хөрөнгө. Уг сангийн нэр дээр бүртгэлтэй автомашиныг Д.Очирбат хувьдаа ашиглаж, гэр бүлийнхэн нь хувийн хэрэгцээ, тэгээд зогсохгүй гадны жуулчдыг зөөвөрлөх ажилдаа ашиглаж байж болзошгүй ноцтой баримт байна. Тухайлбал, Глобаль сангийн автомашин Хөшигтийн хөндийгөөс эхлээд Эмээлт, Эрдэнэсант, Налайхын автозамын постоор өдөрт олон удаа гарч, оржээ.
ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сан нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ДОХ, сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсээр ирсэн бөгөөд 2003 оноос төслөө хэрэгжүүлж байгаа юм. Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслүүд нь Монгол улсын ДОХ, сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хариу арга хэмжээ, үндэсний стратеги, хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор санхүүгийн болон техникийн буцалтгүй тусламжийг олгож, ДОХ, сүрьеэ өвчний тархалт, өвчлөл, нас баралтыг бууруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оношилгоо, эмчилгээ, хяналтыг шинэ шатанд гаргахад ихээхэн үүрэг гүйцэтгэсээр ирсэн.
Гэвч, Эрүүл мэндийн яамны ТНБД Д.Очирбат Глобаль сангийн хөрөнгийг хувьдаа завшиж байж болзошгүй байгаа юм. Үүнийг нь ч хууль хяналтын байгууллага удахгүй шалгах биз ээ. Мөн энэ сангийн мөнгийг үр ашиггүй зарцуулж, удаа дараа гадаад томилолт нэртэйгээр шилжүүлэг хийж байгааг ч шалгах нь зүйтэй. Өнгөрсөн арванхоёрдугаар сард л гэхэд 18 хүний бүрэлдэхүүнтэй Д.Очирбатын баг Сөүл рүү өнгөрсөн арванхоёрдугаар сард ниссэн байна. Томилолтын багийн зардлыг Глобаль сангаас гаргаж, 136 сая төгрөгийг “салхинд хийсгэжээ”.
Глобаль сангийн төсөв улайлаа, Д.Очирбат дарга аа
Глобаль сангийн хөрөнгө улайлаа. Эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэж, эмнэлгүүд нь өвчтнүүдээ авч чадахгүй, иргэд нь төлбөр төлөхөөс өөр аргагүй нөхцөлд байгаа. Эрүүл мэндийн даатгалын сан нь “дампуурч”, хэцүүхэн нөхцөлтэй байна. Үүний адилаар Глобаль сан ч дампуурах нь. Гадаад томилолт, гадны жуулчдыг зөөвөрлөх гэр бүлийн чинь ажилд сангийнхан төсөв өгөөгүй л байлгүй дээ. ТНБД Д.Очирбат УИХ-ын гишүүн, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал байсан, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар хоёр дахиа томилогдож байгаа нэгэн. Үнэндээ, тэр сүүлд сайд асан Д.Сарангэрэлийг ялж, шүүхийн тогтоолоо аваад, ТНБД болсон. Гурван жил нүд цавчихгүй шүүхдэж, хоёр жилийн өмнө дахиад суудалдаа суусан нь энэ.
Энэ бүгдийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдэж байгаа нь лавтай. Салбарт чинь хулгай, хууль бус зүйл илрээд байгааг нэг биш эмч, мэргэжилтнүүд хэлээд байна. Ийм ч учраас Д.Очирбатыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт давхар ажиллаж, ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгааг учир мэдэх хүмүүс удаа дараа хэлж, хууль хяналтын байгууллагад хандаад байгаа юм билээ.

Эцэст нь сануулахад, эрүүл мэндийн салбарт байгаа цөөн хэдэн боловсон хүчнээ улс төрөөс салгахгүй бол тангараг өргөсөн эмч нараа улс төрийн махны машинд оруулж, үнэгүйдүүлж дуусах юм байна. Эзэмшсэн мэргэжлээрээ иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахаас биш сайд, эсвэл гишүүн болоод эрүүл мэндийн салбарыг хамгаална гэж байхгүй юм байна гэдгийг хангалттай харлаа. Үнэндээ зангиа зүүж, хослолоор гангарахаас илүү очиртой тэмдэгээ зүүж, цагаан халаад, чагнуур бариад элгээрээ хэвтсэн эрүүл мэндийн салбараа аврах цаг нь болсон юм биш үү, Ж.Чинбүрэн сайд аа. Дээрээс нь хууль бус этгүүдүүдтэй, хулгай нүүрлээд байгаа салбараа цэгцлэх хэрэгтэй болжээ.
| ЭМЯ-НЫ ТНБД Д.ОЧИРБАТ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР, ГЛОБАЛЬ САНГ ТОНОЖ ДУУСЛАА, Ж.ЧИНБҮРЭН САЙД АА |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |