ХҮН намын жагсаалтыг 10 тэрбумын хөрөнгөөрөө тэргүүлсэн ч жагсаалтын зургаад эрэмбэлэгдэж гишүүн болсон Б.Мөнхсоёл ШУТИС-ийн багшаас ажлын гараагаа эхлүүлж байжээ. Дараа нь, Ч.Номин сайдын хувийн телевизэд тоймчоор ажиллаж, удалгүй Т.Доржхандад “ойртож”, ХҮН намын удирдах зөвлөлд багтсан. Тэрбээр 2020 онд УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт “Зөв электорат эвсэл”-ээс нэр дэвшсэн ч “унасан” учир өнгөрсөн оны сонгуульд хөрөнгө заран байж, ХҮН намын жагсаалтаас гишүүн болсон.
Б.Мөнхсоёлын хувьд, “Мастер түншлэл” ХХК-ийн 20 хувь, “Эн Си Си Эс” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг. “Мастер түншлэл” ХХК нь Сүхбаатар дүүрэг, “Хангай хотхон”-ын баруун талд орших “Go To” маркет худалдааны төвийг байгуулаад байгаа билээ. “Мастер түншлэл” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай “Эм Жэй Эм”, “Стандард Инвестмент Банк Жапан” зэрэг компанийг эзэмшдэг.
.jpg)
Харин Б.Мөнхсоёлын нөхөр Очиржавын Баттөр “Эн Си Си Эс” ХХК-ийг Хүрэлбаатарын Ихбаяр гэгчтэй хамтран эзэмшиж, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг. Уг компани нь эрчим хүч, инженерийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Тавантолгой дулааны цахилгаан станцад 120 сая төгрөгөөр барилгын зөвлөх үйлчилгээ өгөх тендерт шалгараад удаагүй байгаа юм.

Б.Мөнхсоёлыг улс төрд хөл тавьснаас хойш “Эн Си Си Эс” компанийн тендерт оролцох давтамж нь нэмэгджээ. Хамгийн сонирхолтой нь, УИХ-д сонгогдсон цагаас нь хойш буюу өнгөрсөн оны есдүгээр сараас тус компани “Эрдэнэт үйлдвэр”-ийн тендерт алгасахгүй орох болжээ. Жишээ нь, 2024 оны есдүгээр сарын 15-нд “Эрдэнэт үйлдвэр”-ээс хаягдлын далангийн хяналтын систем нэвтрүүлэх, турших, аюулыг мэдээлэх, цаашдын төлөвлөлт, менежментийг хэрэгжүүлэх туршилт судалгааны ажилд 560 сая төгрөгийн тендер зарлахад “Эн Си Си Эс” компани оролцсон байна. Мөн үүнээс гадна Боловсролын яамнаас зарласан тендерүүдэд оролцсон ч бүдэрчээ. Эндээс хардаж харвал, УИХ-д сонгогдож, эрх мэдэлд хүрсэн Б.Мөнхсоёлын нөхрийнх нь эзэмшдэг компани төрийн тендер “түүх” асар сонирхолтой байна.
Тэгвэл ХҮН намын жагсаалтыг тэргүүлсэн, боломж гарвал нөхрийнхөө компаниудад тендер зохицуулж өгөх тун их хүсэл, “дарамт”-тай яваа УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлд Монгол төрийн босго өндөрдөж байгааг ганцхан жишээгээр дурдъя. Б.Мөнхсоёл улсын төсөв хэлэлцэж, хэн хүнгүй сандралдаж байх үеэр гэнэт Төрийн ордноос “Би тэмбүүгүй, халдварт өвчтэй гэж гүтгэж байна. Хууль хяналтын байгууллагад хандана” хэмээн мэдэгдэл хийж байсан удаатай. Ингэхдээ бүр хэвлэлийн хурал зарлаж, хэвлэлийнхнийг иртэл хүлээж байгаад чанга дуугаар ийн ууртай мэдэгдэл хийж байв. Гэтэл тэр түүнээс хойш ард түмний эрүүл, амьд явах эрх зөрчигдөж, алдрай бяцхан үрс, эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртсөн гээд эмэгтэй гишүүний хувьд дуугарч болох ямар ч дуулиан шуугиан өрнөсөн чимээгүй суусаар л байна. Үүгээр нь түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрх, эрх мэдэл, албан тушаал, улс төрийн нөлөөллийг ашиглах л гэж төрд шургалсан “кноп”-ны гишүүн гэж хардах үндэслэлтэй.

.jpg)
| УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |