Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Нэгдсэн үндэсний байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа бие бүрэлдэхүүний томилолтын зардлыг өөрчлөх шийдвэр гаргасан байна. 2002 оноос хойш 23 жилийн хугацаанд НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор 23 мянган цэргийн албан хаагч орж ажилласан байдаг. 2011 оны Засгийн газрын 270 дугаар тогтоолоор энэхүү үйл ажиллагаанд оролцсон цэргийн албан хаагчдад олгодог томилолтын зардлын 70 хувь нь тухайн үүрэг гүйцэтгэсэн хүнд, 30 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлэх шийдэл гаргасан байсныг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 80 хувь нь үүрэг гүйцэтгэсэн бүрэлдэхүүнд, 20 хувь нь Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлэхээр шийдвэр гаргасан. Ингэснээр энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцсон цэргийн албан хаагчийн нийгмийн асуудалд томоохон ахиц гарна. Нэг ёсондоо бүтэн жилийн үйл ажиллагаанд алс газар үүрэг гүйцэтгэж ирсэн албан хаагчид 6 сая орчим төгрөгийн нэмэлт томилолтын зардал болгож өгч байгаагаараа онцлог. Хоёрдугаарт, хугацаат цэргийн албан хаагчидтай өмнөх Засгийн газрууд ажиллаж, албан хаах үндсэн үүрэг гүйцэтгэхээс гадна тодорхой хэмжээний мэргэжил олгох сургалт хийдэг байсан. Үүнтэй холбоотой бид бүхэн 21 аймаг 330 гаруй сумаас хөдөлмөр эрхлэх боломжтой, тухайн орон нутагт эрэлт хэрэгцээтэй байгаа ямар мэргэжил байгаа вэ гэдэг тал дээр судалгаа авсны үндсэн дээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яамтай хамтарч хугацаат цэргийн албан хаагчид тухайн орон нутагт нь эрэлттэй мэргэжлүүдээр мэргэжил эзэмших боломжийг алба хааж байх хугацаанд нь олгох хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна" гэв.
| Д.БАТЛУТ: Энхийг сахиулагчдын томилолтын зардлыг 6 сая болгож нэмэгдүүллээ |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |