УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлсэн. Гэтэл огцруулъя гэсэн гишүүд гэнэтхэн “Дэмжихгүй” буюу Ерөнхий сайдыг огцрууахгүй гэсэн санал өгсөн нь олон нийтийг гайхашруулав. Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэдэг саналыг дэмжье” гэсэн томъёоллоор санал хураахаар хуралдаан даргалагч зүтгэж байгаа нь явуургүй ов мэх, Үндсэн хуулийн зөрчил рүү түлхсэн цадигаа алдсан улс төр гэж нэрлэж байгаа аж. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нь өчигдөр хэлснээсээ өнөөдөр буцаж, Үндсэн хуулийг үнэгүйдүүлж байгаа нь тангаргаасаа няцсан үйлдэл гэж тэд үзэж байгаа бололтой.
Үндсэн хуульд зааснаар гишүүд нэгэнт санал гаргасан тул Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих үү гэдэг санал хураалт чуулганаар явах ёстой. Хэрэв УИХ-ын дэд дарга нарын зүтгүүлж буй томъёоллоор явуулбал Үндсэн хууль шууд зөрчинө гэж гишүүд үзэж байгаа аж. Яагаад гэвэл, огцруулах саналыг нэр бүхий гишүүд гаргасан болохоос Байнгын хороо гаргаагүй. Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы хуралдаанд сонсоно гэснээс хэлэлцэнэ гэж заагаагүй нь үүнтэй холбоотой. Тэгэхээр гишүүд Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан байтал Байнгын хорооны огцруулахгүй гэх дүгнэлтээр санал хураавал гишүүд яах гэж огцруулъя гэдэг санал гаргасан юм бэ гэдэг асуулт гарч ирнэ.
Төрийн бүх ажил Үндсэн хуулийн хүрээнд явах учиртай. Нэн ялангуяа Үндсэн хуульд тангараг өргөсөн гишүүд Үндсэн хуулиа зөрчих эрх байхгүй. Хэрэв Байнгын хорооны шийдвэрээр санал хураалт явдаг, асуудал шийддэг жишиг тогтоовол эргээд УИХ-ын гишүүний бүрэн эрх зөрчигдөнө, буруу жишиг тогтоно. Тиймээс мордохын хазгай гэдэг шиг Үндсэн хуулийн зөрчил рүү яаж ч байсан халтирч болохгүй. Угаасаа туршлагатай хуульчид, АН-ын бүлэг санал хураалт Үндсэн хуульд заасан зарчмаар явах ёстойг дуу нэгтэйгээр хэлээд байгаа гэнэ. Ардчилсан Монголд Үндсэн хуулиасаа том дарга байх боломжгүй.
| Огцруулах санал гишүүдийнх үү, Байнгын хорооных уу? |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |