Тэрбээр "УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны явцыг та бүхэн харсан байх. Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан олонх гишүүн оролцсон. Байнгын хорооны гурван гишүүн огцруулахыг дэмжиж, 19 гишүүн дэмжсэнгүй. Өөрөөр хэлбэл, огцруулъя гэж байсан гишүүд маань гэнэт огцруулахгүй гэдэг санал өгч гайхашрууллаа. Үүнийг тодруулж, хуралдаан даргалагчаас ямар дэгээр Засгийн газрын саналыг хэлэлцэх гэж байна вэ гэж асуух гэсэн боловч горимын санал хүлээж авсангүй. Тиймээс УИХ-ын дэд дарга Х.Булгантуяатай уулзсан. Дэд даргаас Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ямар томъёоллоор санал хураах вэ гэдгийг асуухад "Байнгын хорооноос гаргасан томъёоллоор санал хураана" гэдэг зүйлийг хэлж байна. Бидний зүгээс хэрвээ ингэвэл Үндсэн хууль зөрчинө шүү гэдгийг хэлсэн. Гэтэл бид мэдэж байгаа гэж хэллээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн бус замаар хууль зөрчиж Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх гэж байна. Тийм учраас энийг олон нийтэд мэдээлж байна. Үндсэн хуулийн 43.1 хэсэгт УИХ-ын гишүүдийн 1/4 доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг албан ёсоор тавьбал УИХ гурав хоногийн дотор хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын нийт гишүүний олонх дэмжсэн бол огцрох ёстой. Хоёрт, уг саналыг гэдэг маань Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалтыг явуулах ёстой юм. Үндсэн хуульд ингэж заасан байдаг. Дэгийн тухай хуульд ч мөн адил буюу энэ хуулийн 101.4 зүйлд УИХ-ын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолыг баталсанд тооцно. Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гарахгүй гэж заасан байдаг. Байнгын хороон дээр Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн томъёоллоор санал хураалгаж, УИХ гишүүдэд хуультай танилцах боломжийг хааж байгаад дээрээс нь кнопондоо хүрэхгүй байдлаар Засгийн газрыг Үндсэн хуулийн бус аргаар унагаах үйлдэл хийх гэж байна. Энийг ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир өөрийнхөө эс үйлдлээрээ харууллаа. Мөн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа албан ёсоор байнгын хорооны саналын томъёоллоор санал хураалт явуулна гэж хэллээ" гэв.
| С.БЯМБАЦОГТ: Гишүүдийн олонх Ерөнхий сайдыг огцруулахгүй гэж санал өглөө |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |