Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Боловсролын салбарын багш, ажилтан болон эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнууд, тэтгэврийн талаар нэмэгдэх тооцоо судалгааны дүн 831 тэрбум төгрөг байна гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хэллээ. Төсөв дахиж задлах, цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх ямар ч нөөц боломж байхгүй. Энэ жилийн өргөн барьсан төсөв олон хязгаарыг жилийн төлөвлөгөөндөө баригдаж, ягштал дүрмээ барьсан. Төсвийн хүрээний мэдэгдэл өнгөрсөн зургадугаар сард батлагдсан. Үүнээсээ бид орлого, зарлага бүх зүйлээ бууруулж байгаа. Өөрөөр хэлбэл, төсвийн тэлэлтийг хязгаарлаж, дотоодын нийт бүтээгдэхүүн өсгөх, эзлэх хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалт гээд бүх боломжийг тавьж өргөн баригдсан төсөв. Гэхдээ цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх тал дээр судлах үүргийг Ерөнхий сайд өгсөн. Тиймээс УИХ дээр Ажлын хэсэг дээр байгуулаад, цалин, тэтгэврийг яаж нэмэх үү гэдэг дээр тооцоолол хийе гэх байдлаар ярилцсан. Хамгийн гол нь 831 тэрбум төгрөгийг төсөв рүү зайчилж оруулахын тулд төсөв дотор ямар нэгэн нөөц боломж гэж зүйл байхгүй. Их ч танасан. Энэ төсөв дотор Засгийн газрын төлөвлөгөөт ажил, 2026 оны жилийн төлөвлөгөө, үндэсний хөтөлбөр, төлбөр арай гэж багтсан төсөв. Тооцооллоор 10 хувиар жигд хасаж байж энэ хэмжээний зардлын орон зай гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, төрийн үйл ажиллагааг 10 хувиар татна гэсэн үг. Ийм хатуу бөгөөд хүнд нөхцөлд төсвийн ерөнхийлөн захирагч, салбарууд ирэх жил ажиллах нь ээ. Ингэж байж цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ямар өндөр өртөгтэйгээр төсвөө өргөн барьснаас хойш, их хурал дээр хэлэлцэх явцад чихэж оруулах сорилт бидний өмнө ирсэн" гэв.
| Б.ЖАВХЛАН: Төсвийг дахин задлах, цалин, тэтгэвэр нэмэх боломжгүй ч дахин тооцоолол хийх хүндхэн сорилт бидний өмнө ирлээ |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |