"Худаг” хоч авсан өдрөөсөө хойш Б.Пунсалмаа хэсэг чимээгүй амьдарч байгаад Соёлын сайд Ч.Номингийн телевизийн “Шарк” болж, ядарсан олон, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж байгаа болж, гэнэт шинэ дүрээр гарч ирсэн. Эцэст нь, АН-ын жагсаалтын аравт бичигдэж, УИХ-ын гишүүн болж, хүслээ биелүүлээд байгаа билээ. Үүнийхээ өмнөхөн буюу 2023 онд АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд УИХ-ын гишүүн асан “Фортуна” хочит Н.Батбаярын охин Б.Жаргаланд ялагдаж байв. Сул тал нь мөнгөтэй гэгчээр Б.Пунсалмаагийн хөрөнгө улс төрийн намуудад хэрэгтэй байсан нь тэдний гэр бүлд нэг талаар олз болсон гэсэн үг.
Улаанбаатар хот аалзны тор шиг болсон. Төлөвлөлт, хяналтгүй газрын наймаа гаарч, эцэст нь нийслэл ширэнгэ болчихоод байна. Үе үеийн Хотын дарга, эрх мэдэлтнүүдээс газар худалдаж авсан хөрөнгөтнүүдийн нэг нь Б.Пунсалмаа болон түүний нөхөр Р.Батбаяр. Тэдний эзэмшиж байгаа төв цэгийн хамгийн том газрыг нэрлэвэл “Монгол шуудан” ТӨХК болон Францын Элчин сайдын яамны голд байрлалтай газар. Тодруулбал, 1500400100 нэгж талбарын дугаартай, 3512м2 газрыг 01125-А/612/2017 дугаартай шийдвэрээр, 01125-2017/51613 тоот гэрээгээр “Их Монгол товер” ХХК эзэмшдэг. “Их Монгол товер” ХХК-ийг Раашийн Батбаяр, Бадамдоржийн Пунсалмаа нарынх.
.jpg)
Бизнесийн тухайд, Б.Пунсалмаа нөхөр Р.Батбаярынхаа хамт “М-Ойл групп” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Р.Батбаярын хувьд бүх бизнесээ МАН-ынхантай хамтран явуулдаг ч эхнэрээ АН-аас хоёр удаа УИХ-д сойж байж энэ удаад арайхийн гишүүн болгоод буй. Өөрөөр хэлбэл, эхнэрээ АН-ын гишүүн мэт харагдавч МАН-ын боловсон хүчин болгосон гэсэн үг. Ингэж хардахгүй өнгөрвөл тэнэгт тооцогдохоор ил цагаан баримтынх нь заримыг хүргэе.
-Б.Пунсалмаагийн нөхөр Р.Батбаяр УИХ-ын гишүүн асан, МАН-ын гол тоглогчдын нэг Сү.Батболдын хүү Б.Баттүшиг, төрсөн ах С.Бат-Очир нартай “Глобал лайн” ХХК-ийг 2008 оноос хойш хамтран эзэмшиж буй. Түүх сөхвөл, Б.Пунсалмаа анх “Глобал лайн” ХХК-д санхүүгийн менежерээр ажилладаг байсан. “Глобал лайн” ХХК нь импортоор шатахуун оруулж ирдэг.
-Мөн Р.Батбаяр нь Хотын дарга асан, “Алим” хочит Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Бат-Эрдэнэтэй “Тайширын хүдэр” ХХК-ийг 2011 оноос хойш хамтран эзэмшиж байгаа. “Тайширын хүдэр” ХХК нь Говь-Алтай аймгийн Тайшир сумны нутагт байх MV-017077 дугаартай Бор нуур гэх төмрийн хүдрийн ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг.
Ноцтой нь, Хотын дарга асан Ц.Батбаяр төрсөн дүү Ц.Ганцэцэгийнхээ нэр дээр “Бумбын шовх” ХХК-ийг эзэмшдэг байсан. Тэгвэл 2008 онд Ц.Батбаяр УИХ-ын гишүүн болмогцоо “Бумбын шовх” ХХК-даа Хотын дарга Т.Билэгтээр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хойно, БНСУ-ын Элчин сайдын яамны баруун талд 1.8 га газар олгуулж, хав даржээ. Ингээд саяхан “Бумбын шовх” ХХК-ийгаа “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн хажуугийн 1.8 га газартай нь хамт “М-Ойл групп”-ын эзэн Р.Батбаяр, Б.Пунсалмаа болон “Таванбогд”-ын эзэн Ц.Баатарсайханы төрсөн дүү “Од групп”-ын эзэн Ц.Отгонбаатар нарын дундын эзэмшлийн “Глобал бридж констракшн” ХХК-д худалдсан байдаг. Улмаар “Глобал бридж констракшн” ХХК нь “Бумбын шовх” ХХК-ийн 1.8 га газар дээр нь “Глобал таун” гэх тансаг зэрэглэлийн дөрвөн блок 22 давхар орон сууцны хотхон барьж байна. “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн хажууд буюу хотын “А” зэрэглэл, хамгийн ашигтай байрлалтай 1.8 га газрыг Ц.Батбаяр “М-Ойл”-ын эздэд хэдэн тэрбум төгрөгөөр худалдсаныг АТГ-ынхан шалгах нь зөв биз ээ.
Өөрөөр хэлбэл, АН-ын нэртэй ч МАН-ын “тамгатай” Б.Пунсалмаагаас Ардчилсан намын сонгогч, дэмжигчид их юм хүсэлтгүй гэсэн үг. Хэрэв Б.Пунсалмаа хүсвэл “Та нар намайг сонгоогүй. Би мөнгөө төлсөн” гэж бааварлах нь цаг хугацааны асуудал биз ээ. Нөхрийнхөө хүслийг гүйцээж, өөрийнхөө мөрөөдлийг биелүүлсэн Б.Пунсалмаа өдгөө бизнесээ улам өргөжүүлж, хөрөнгөө зузаатгангаа МАН-ын дэмжлэг, чиглэлтэйгээр АН-ын тогоог барилцан Монголын шатахууны салбарыг “атгах” асар том ашиг сонирхолтой яваа нь тодорхой.
| АН-ЫН ДАНСТАЙ МАН-ЫН ТАМГАТАЙ “ХУДАГ” Б.ПУНСАЛМААГИЙН БИЗНЕСИЙН ХҮСЭЛТЭЙ ТАНИЛЦ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |