Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа хоёрт зүү орохгүй шахам “нөхөрлөсөн” он жилүүд бий. Тэрбээр Х.Баттулгын зөвлөх, Ерөнхийлөгчийн хүн гэх шошгоноосоо зүгээр ч нэг салчихаагүй нь тодорхой. Саарал ордноос Х.Баттулгыг МЛАН-ыг Д.Пүрэвдаваад худалдаж авч өгсөн гэх бор шувуу “ниссээр” байгаа. Өнгөцхөн харахад, Н.Номтойбаяртай эвссэн юм шиг харагдах ч Х.Баттулгын заавраар жижиг нам худалдан авч, Төрийн ордонд төвхнөсөн байж болзошгүй гэсэн үг.
.jpg)
Өрсөлдөөнөөр бус хөрөнгөөр улстөрч болсон Д.Пүрэвдаваа “Үндэсний эвсэл”-ийн жагсаалтын гуравт бичигдсэн. Тэрбээр гэр бүлийн жилийн орлогоо 135 сая, өөрийнхөө орлогыг 8.6 сая төгрөг гэж мэдүүлжээ. Түүнчлэн 3.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх гурван орон сууц, үйлчилгээний талбай, авто гарааштай гэж мэдүүлсэн нь намдаа толгой баяны нэг болж байна. Мөн 196 сая төгрөрөөр үнэлэгдэх хоёр машин, 51 сая төгрөгийн үнэтэй мал, эзэмших, өмчлөх эрхийн дөрвөн газраа 220 сая төгрөгөөр үнэлжээ. Үүгээр зогсохгүй 80 сая төгрөгийн үнэт эдлэл, 37 саяын хадгаламжтай, бусдаас 150 сая төгрөгийн авлагатай ажээ. Дээр нь “Цэнан”, “Чин-Ачлал” ХХК, “Сонохон” цэцэрлэгийн хувьцаа эзэмшигч гэж мэдүүлсэн байна.
.jpg)
Д.Пүрэвдаваагийн хөрөнгө орлоготоо мэдүүлсэн дээрх компаниудыг эхнэр Нанжидын Мөнхчимэг нь хариуцан ажилладаг бөгөөд эцсийн өмчлөгчөөр нь бүртгүүлжээ. “Цэнан” ХХК нь Дотор, сэргээн засах, уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ноцтой нь, уг компани нь УИХ-ын гишүүн Д.Пүрэвдавааг НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар ажиллаж байх үед нь буюу 2023 онд нийслэлийн хэд хэдэн тендерт оролцож байжээ. Үүнээс Баянзүрх дүүргийн 35 дугаар хороонд шинээр байгуулагдах Өрхийн Эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах 680 сая төгрөгийн төсөвтэй тендерт шалгарчээ. Уг тендерийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх эрүүл мэндийн газраас зарласан гэдгийг тодотгож хэлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, Д.Пүрэвдаваа НИТХ-ын төлөөлөгчөөр сууж, эхнэр нь Нийслэлээс зарласан тендерт компаниараа оролцож, шалгарсан гэсэн үг.
Өөр нэг хоржоонтой зүйл нь, нөхөр нь Боловсрол, эрүүл мэндийн бизнес эрхэлдэг бол эхнэр нь цэнгээний газар ажиллуулж ирсэн. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд уламжлалтын “Чин-Ачлал” эмнэлэг нь үйл ажиллагаа явуулж байхад замынх нь яг эсрэг талд “Бэстрейд” ХХК-ийнх нь эзэмшдэг баар, цэнгээний газар бий. Өөрөөр хэлбэл, Д.Пүрэвдаваа “Суусан газар бүрээсээ шороо атгадаг” нэгэн төдийгүй энэ удаад УИХ-аас юу атгахаар зэхэж суугаа бол.
| АН-ААС УРВАЖ, Н.НОМТОЙБАЯРТАЙ ЭВССЭН Д.ПҮРЭВДАВААГИЙН “ТЕНДЕРЧИН” ЭХНЭР Н.МӨНХЧИМЭГ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |