Монголчууд солиорч дууслаа. Сошиалыг галзуугийн арми сүйдэлж дууслаа. Хүүхдүүдийнхээ фэйсбүүк хэрэглээг хязгаарлаж, хүчирхийлэл, гаж урсгал, галзуучуудаас хамгаалахаас урьтаж, сошиал салаавчдын хэрэглээг хязгаарлах хэрэгтэй болжээ. УИХ-ын гишүүн нь, дүүргийн Засаг дарга нь, НИТХ-ын төлөөлөгч нь хүртэл салаавч гаргаад, сошиалд солиорч байна шүү дээ.
Сошиалд салаавч гаргахгүй хүн алга. Тэртээ 2012, 2013 оноос эхэлсэн буухиа одоо ч сошиалд үргэлжилж байна. “Нарантуул”-ын босс Ш.Сайхансамбуу, УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр, Г.Баярсайхан, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, “Ард”-ын Ч.Ганхуяг, эмч Б.Болдсайхан, аварга А.Сүхбат, дуучин С.Жавхлан, “Дух” Цэцэгээ, Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Н.Баянмөнх, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара гээд буухиа үргэлжилж байлаа. Харин одоо НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан, “Лайвчин” Д.Мөнх-Эрдэнээр түүчээлж эхлэв. Эгдүүцмээр нь энгийн иргэд биш, нийтийг төлөөлж байгаа эрхмүүд салаавчны соёлыг сошиалд дэлгэрүүлж, хүүхдүүдэд үлгэрлэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан ард түмний төлөө сонгогдоод арван сарын дараа “Фэйсбүүк” гэж дуртай нь лайв хийж, юм зарж, дуртайгаа доромжилдог хэрэгсэл болсон. Цахим орчинд хүүхдүүдийг гэмт хэргээс хамгаалахад маш хүнд байна. Монголд гурван сар “Фэйсбүүк”-ийг хааж үзвэл яасан юм бэ. Надад ийм санал байна. Би зөвхөн хүүхдийн орчинд л фэйсбүүк хаах тухай ярьж байна. Муу муухай бүх зүйл фэйсбүүк дээр явж байгаа шүү дээ. Энэгүй бол амьдарч чадахгүй байгаа биш. Ийм санаачилга гаргаж болох уу. Энийг хаачихвал олон асуудал цэгцэрч, гэмт хэргийн нөхцөл байдал ч тодорхой болно. Гадаа гардаг хүүхэд алга. Бүгд л утсаа ухаад гэртээ байж байна. Монгол Улсад болж байгаа бүх хэрүүл, хараалын үгийг хүүхдүүд фэйсбүүкээс хараад, сонсоод сууж байгаа” гэсэн байдаг.
Хоёр хоногийн өмнө консул асан Д.Мөнх-Эрдэнэ, НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан нар сошиалд зодолдов. Бие биенээ харахгүй байгаа бололтой, “Чи хэн юм, чи юу юм. Түй май, түй май” гээд уналаа. Монголчууд нийтээрээ харлаа. Нийтийг төлөөлж байгаа төлөөлөгч нь ажлын байран дээрээ бусадтай арсалдаад, “Энэ Цэнгэлдэхийг чинь би балгас байхад нь ийм болгосон юм. Хятад ногоон зүлэгнээс болж ямар ч бөх гэмтээгүй, хэнээс ч гомдол ирээгүй” гэж уурсаад, бүүр барьцалдаж аваад байж байна. Үнэндээ, хэлэх үг алга. Монголчуудын жилдээ ганцхан очдог наадмын төв талбайг нь доромжлоод, “Та нар яадаг юм” гэж дураараа аашилж зогсоо баян айлын хүргэний бэл бэнчинг энд дурдсангүй. Харин ёс зүй, ёдор аашийг нь хэлэлцэх цаг ирлээ.Нөгөө талд нь яг адилхан аашилж, заамдаж аваад зогсож байгаа нь монголчуудыг төлөөлж, консулаар сууж байсан нэгэн. Төр түшилцсэн эрхмүүд түмний өмнө нэгэнтэй үзэлзэж байгаа нь хэр ёс зүйтэй вэ.
Тэдний зодооноос ердөө гурав хоногийн өмнө “Ардын хүү Доржоо, “Араакшин Тогтохоо” хоёр Гачууртын хөндийд баруун солгойгүй зодолдоод уналаа. Монголчууд 20, 30 мянгуулаа үзээд, зодооны хувилбар, бөхийн мэх заагаад сууж байна. Ж.Алдаржавхлан гишүүний хэлсэнчлэн хүүхдүүд гэрээсээ гарахгүй тэдний зодоон, танхай, тэнэгрэлийг үзсэн нь лавтай. Барилдаж, зодолдохдоо лайв хийж, ард түмнээ доромжилж нь яав ч эрүүл хүний хийх үйлдэл, гаргах санаа биш.
Тэгэхээр нэр бүхий дарга нараар “Facebook" компанийн Азийг хариуцсан захирал руу захидал хүргүүлж, эхний ээлжинд НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан, “Лайвчин” Д.Мөнх-Эрдэнэ, Ардын хүү Доржоо, Араакшин Тогтохоогийн хаягийг хаалгавал зүгээр биш гэж үү. Бүүр фэйсбүүк рүү нэвтэрвэл аюулын дохиолол дуугаргаж, хар тамга даруулъя. Дээрх сошиал солиотуудтай хамт УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Ц.Мөнхтуяа, М.Нарантуяа-Нарагийн хаягийг хаах ч санал хүргүүлье. Алсдаа энэ нь туршилга, төлөвшил болж мэдэх юм.
| Ж.АЛДАРЖАВХЛАН ГИШҮҮНИЙ АРГАА БАРАХДАА ХЭЛСЭН ГУРВАН САРЫН СОШИАЛ “БАРИВЧИЛГАА”-Г ХҮҮХДҮҮД БИШ, ХЭНЭЭТНҮҮДЭД ХЭРЭГЖҮҮЛЬЕ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |