Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Хуульд захирагдах ёстой шүүгч, прокурорыг томилохдоо Ерөнхийлөгч өөртөө захирагд гэж дарамтлаад, үгүй бол огцрох өргөдлөө огноогүй бичиж өгөхийг шаарддаг гэж Ерөнхий сайд нь ажлаа өгөхдөө мэдэгдсэнийг бодохоор үнэхээр сэтгэл өвдмөөр байна. Албан өрөөндөө шүүгч нарыг дуудаж, хэнд ямар зүйл анги, хэдэн жилийн ял өгөхийг даалгадаг Ерөнхийлөгчтэй гэдгийг Хууль зүйн сайд нь илчилснийг хараад үнэхээр уур хүрч байна.
"Чамайг төрийн нэр ашиглан баривчилж байгаад шоронд хатааж, тэнд нь ална" гэдэг заналхийллээ байж болох бүх сувгаар надад хүргэхээр оролдож байгаа Ерөнхийлөгчтэй гэж бодохоор дургүй, зэвүү зэрэг хүрмээр. Энэ бүхэн Солонгос савангийн дуурь, Холливудын кино зохиол биш.
Энэ бол бодит байдал, өнөөдрийн төрх. Холбогдох хэд хэдэн хууль байтугай, Үндсэн хууль зөрчсөн Ерөнхийлөгчийн энэ үйлдлүүд гуравхан хоногийн сошиалын сэдэв болоод мартагдаж байна.
Ерөнхийлөгч "Монгол ялна" гэдэг боловч Монголоо ялагдуулаад дууслаа. Өөрөө 800 км төмөр зам тавьж байгаа гэдэг ч 267 км яваад хил дээр очих төмөр зам нь өнөөдөр ч дуусаагүй байна.
Хятадад нүүрс нийлүүлэх Австралийн орон зайг Орос нөхөж, харин Монгол ялагдлаа. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулагч дээр түшиглэсэн Оюутолгойн төслийг хөдөлгөсөн хүмүүсийг бүгдийг нь шоронд хийсэн. Өнөөдөр УИХ, Засгийн газрын урдуур, энэ асуудлын дундуур шургалж, энэ төслийн Ажлын хэсгийг хэзээ ч асуудал шийдүүлэхгүй, бүтэлгүй тод будгаар дүүргэх гэж байна. Цаад зорилго нь ердөө л гуравдагч орны хөрөнгө оруулалтыг хөөж гаргах, хоёр хөршид уг төслийг барьж өгөх, Монголыг дахин ялагдуулах юм. Түүний бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд хүмүүсийн амьжиргааны түвшин улам буурч, эдийн засгийн өсөлт зогсож, хувийн хэвшлүүд үүд хаалгаа барилаа. Том компаниудыг өөртөө үнэнч хэсгээр нь хоёр хуваалаа. “МАНАН, 30 гэр бүл, оффшор” гэсэн хуйвалдааны баахан хуурмаг гомдлыг бий болголоо. Өөрөө жинхэнэ МАНАН-г байгуулж, оффшорын жинхэнэ эзнээр өөрөө тодорлоо” гэв.
| Ч.САЙХАНБИЛЭГ: Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол ялна” гэдэг ч Монголоо ялагдуулаад дууслаа |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |