Ер нь МАН-ынханд "Намын дарга нь Ерөнхий сайд байна" гэх дүрэм үйлчилж ирсэн. Тухайлбал, С.Баяр, М.Энхболд, Сү.Батболд нар намын дарга байхдаа Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж ирсэн байдаг.
2016 оны УИХ-ын сонгуульд Монгол Ардын нам үнэмлэхүй ялалт байгуулж, УИХ-д 65 суудал авсан. Тухайн үед МАН-ын даргаар М.Энхболд ажиллаж байв. Эрх баригч нам Засгийн газраа байгуулж Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томилсон билээ. Харин 2017 оны есдүгээр сард МАН-ынхан Засгийн газраа огцруулж 30 дэх Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилсон. Үүний дараа буюу арваннэгдүгээр сард нь У.Хүрэлсүхийн фракц “Намын дарга нь Ерөнхий сайд байна” хэмээн намын дүрэм ярьсаар МАН-ын даргын албан тушаалыг М.Энхболдоос авсан байдаг. Түүнээс хойш У.Хүрэлсүх намын даргаар ажиллаж 2020 оны УИХ-ын сонгуульд дахин ялалт байгуулж, 31 дэх Ерөнхий сайдаар томилогдсон.
МАН-ын дүрмийн 24.3-т “УИХ-ын сонгуульд нам олонх болсон тохиолдолд намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэж заасан байдаг. Гэхдээ энэ дүрмийг сүүлд өөрчилж ийм болгосон. Үүнээс өмнө “Намын дарга нь Ерөнхий сайд байж болно” гэх маргаан дагуулсан заалт байсан гэдэг.
У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхий сайдын албаа авсны дараа намын дарга болсон. Одоо У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч Л.Оюун-Эрдэнэ орыг нь залгамжлан тамгаа гардаж аваад байна. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын албан тушаалыг мөн "давхар хаших уу" гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Хэрвээ дүрмийн дагуу гэвэл, ирэх гуравдугаар сарын 1-нд болох МАН-ын Их хурлаар У.Хүрэлсүх намын даргаа Л.Оюун-Эрдэнэд шилжүүлж өгөх болох нь.
Түүнчлэн 2009 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр өвчний улмаас ажлаа Сү.Батболдод хүлээлгэж өгөхдөө тухайн үеийн МАХН (одоогийн МАН)-ын даргын албан тушаалаа авч үлдсэн. Харин намын гишүүд нь эсэргүүцэж, намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой гэж үзээд 2010 оны дөрөвдүгээр сард МАН-ын даргаар Сү.Батболдыг томилсон билээ.
Мөн 1997-2005 он хүртэл МАХН-ын даргаар Н.Энхбаяр ажиллаж, энэ хугацаанд 2000-2004 онд Ерөнхий сайдын албыг давхар хашиж байсан. Харин 2007 он хүртэл намын даргаар М.Энхболд ажиллахдаа 2006-2007 онд нь Ерөнхий сайдын албан тушаалыг мөн л давхар хашиж байсан билээ. Үүний дараа 2007-2010 онд С.Баяр намын даргаар ажиллах хугацаандаа 2007-2009 онд нь Засгийн газрыг тэргүүлж байв. Харин Сү.Батболд 2012 он хүртэл Ерөнхий сайд, МАН-ын даргаар давхар ажиллаж байсан билээ. Түүний хувьд 2010 онд Их хурлаар МАН-ын даргаар дахин сонгогдсон байдаг. Тухайн үед МАХН нэрээ өөрчилж МАН болсон бол хуучин дарга Н.Энхбаяр нь МАХН нэрээ аваад тусдаа гарсан билээ.
Эндээс харахад, МАН-ынхан дүрмээ ягштал баримталж, намын дарга нь Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж ирсэн байгаа юм. Тэгэхээр энэ удаад ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын албан тушаалыг авах уу гэх асуулт үлдэж байна.
| Үе, үеийн Ерөнхий сайд нь намын даргаа авдаг сан даа, Л.Оюун-Эрдэнэ ээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |