УИХ-ын гишүүн С.Ганбаатар Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө өлсгөлөн зарлаж байгаа билээ. Тэрбээр Оюутолгойн гэрээг өөрчлөх хүртэл өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо нар Сүхбаатарын талбайд ирж, УИХ-ын гишүүн С.Ганбаатартай уулзаж “Рио Тинто” компанитай хийж буй Засгийн газрын хэлэлцээний талаар мэдээлэл өглөө. Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг өлсгөлөнгөө зогсоохыг хүссэн юм. Тэрбээр “Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх Ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдаж, тодорхой үр дүнд хүрээд байгааг танд албан ёсоор мэдэгдэж байна. 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр У.Хүрэлсүх сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг “Рио Тинто” компанийн төлөөллүүдтэй хэлэлцээрийн ширээний ард суусан. Хэлэлцээрийн хүрээнд Дубайн гэрээг бүр мөсөн цуцалъя, 2009 онд байгуулсан Үндсэн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилье гэдэг шаардлагыг тавьсан. 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай хуралдсан.
Монголын Засгийн газраас тавьсан дээрх шаардлагуудыг хүлээж авахгүй тохиолдолд Хөрөнгө оруулалтын гэрээг бүрэн цуцлах дараагийн шатны арга хэмжээнд орохоо илэрхийлсэн. Хөрөнгө оруулалтын тал нэлээд цочирдсон байр суурьтай хүлээж авсан. Тэгэхээр энэ асуудалд тантай хамтарч тэмцэл зохион байгуулъя. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг монголчуудад ашигтай байх тал дээр тантай хамтарч ажиллана гэдгийг У.Хүрэлсүх сайд хэлүүллээ. Шинээр томилогдох гэж байгаа Л.Оюун-Эрдэнэ сайд тантай адил үзэл бодолтой байгаагаа илэрхийлсэн” гэлээ.
Харин ЗГХЭГ-ЫН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО “Одоогийн байдлаар нэгдүгээр сарын 31-ний дотор Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргах шаардлагатай маргаан байхгүй. Оюутолгойн төсөлтэй холбоотой Татварын Арбитрын маргаан байгаа. Энэ маргаанд Монгол Улсын Засгийн газар хоёрдугаар сарын 21-ний дотор хариу тайлбар өгөх ёстой. 2018 онд 350 тэрбум төгрөгийн Татварын актыг Оюутолгой компанид тавьсан байдаг. 2020 оны арванхоёрдугаар сард нэмээд 650 тэрум төгрөгийн татварын акт тавьсан байгаа. Эдгээр төлбөрийг Оюутолгой төлөхгүй гэж маргаан үүсгэж байгаа. Засгийн газраас байр сууриа хамгаалж Арбитрын маргаанд оролцож байна” гэлээ.
.jpg)
Харин ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Х.НЯМБААТАР “Оюутолгойн 2029 он хүртэлх санхүүгийн загварчлалыг хүлээж авсан. 2023 оны нэгдүгээр сараас далд уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орсноос эхэлж 2029 он гэхэд Оюутолгой төсөл нийтдээ 29 тэрбум ам.долларын борлуулалт хийхээр байна. Үүнийхээ арван тэрбум ам.долларыг үйл ажиллагаандаа зарцуулна гэсэн тооцоо байна. Үлдсэн 19 тэрбум ам.доллароос 12 тэрбум ам.долларыг нь элэгдэл хорогдолд тооцно гэсэн аймшигтай мэдээллийг өгсөн. Цаана нь зургаан тэрбум орчим ам.доллароор хөрөнгө оруулалтаа дахиж зээл авч байж нөхөхөөр байна” гэв.
Түүнчлэн “Өнөөдөр цэрэг, цагдаа хөдөлгөөд Оюутолгойн төслийг зогсоох нь бид Олон Улсын өмнө хүлээсэн зарим үүргээ зөрчихөөр байгаа. Манай Ажлын хэсэг ямар шийдэлд хүрсэн гэхээр хөндлөнгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулж, эрхзүйн үндэслэлийг тодорхой болгох ажлыг хийлгэж байгаа. Таныг хамтарсан ажлын хэсэгт ороод Дубайн гэрээг цуцлах асуудалд хамтарч ажиллахыг хүсэж байна” гэв.
Харин С.ГАНБААТАР ГИШҮҮН “Дөрвөн улсын шүүх дээр Оюутолгойн гэрээг байгуулахдаа Монголын сайд нар авлигал авсан нь тогтоогдсон. Монгол Улсын Ерөнхий сайд Олон Улсын шүүхэд сөрөг нэхэмжлэлээ хэзээ гаргах вэ. Өнөөдөр гаргалаа гэвэл би өлсгөлөнгөө зогсооно” гэлээ.
| Х.НЯМБААТАР: С.Ганбаатар гишүүн ээ, Засгийн газар Оюутолгойн асуудалд тантай хамтарч ажиллая |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |